Өнгөрөгч долоо хоногт ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууслаа. Ирэх оны төсөв ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөв гэдэг шиг л болж байна. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн төсөл арга хэмжээнүүдээ дуусгах тухай л бодохоос биш шинэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын тухайд бодох ч юм биш.
Ядаж байхад улсын өр 33 тэрбум ам доллар давж, ноён долларын ханш өдрөөс өдөрт тэнгэрт хадсаар. Энэ хэцүү үед итгэл найдвар гагцхүү уул уурхайн экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмрийн хүдэр, жоншны экспорт дээр л тогтож байгаа. Тиймээс ирэх онд 36,5 сая тн нүүрс экспортлох том зорилт тавьсан. Нэг тонн нүүрсийг 110.8 ам доллар байхаар тооцоож байгаа. Гэхдээ төдий хэмжээний нүүрс өдий хэмжээний үнээр зарж чадах эсэх нь нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын цар тахлын хоригтой холбоотойгоор цаашид хил нээлттэй байх эсэхээс шууд хамаарна.
Гэтэл дайран дээр давс гэгчээр өөрсдөө бид экспортдоо тээг садаа болж ирсэн тэнэг үйлдэл олон хийсэн. Авах тал нь үгүй гээгүй байхад дулааны аргаар боловсруулсан махаа өөрсдөө хэл ам хийж, экспортоо зогсоож махны экспортоо таг гацаасан гашуун сургамж бий.
Гэтэл одоо мөн л нүүрсний экспортдоо хориг тавиад эхэлж. Дээрээс нь УИХ, Засгийн газар нь нүүрсний экспортоо нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хөрөнгө оруулагчдаа тонон дээрэмддэг байдлыг таслан зогсооно гэх зэргээр ухааны ухааны юм ярьсаар байгаа ч дунд доод шатанд нь тэр бүхнийг хоосон уриа болгон замхруулагчид хаа сайгүй.
Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон талаар ЦЕГ-аас 50, АТГ-аас таван хэргийн мэдээлэл ирүүлсэн тухай мэдэгдсэн. Энэ мэдэгдлийнхээ үеэр “Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас нүүрс тээвэрлэдэг Сауд Гэйт компани 2017 онд УБТЗ-ын эзэмшил газрыг түрээсийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Гэтэл УБТЗ үндэслэлгүйгээр газрын түрээсийг огцом нэмж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон” асуудлыг цохон дурдаж энэ мэтээр хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж буй ноцтой хэрэг зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Уг нь уг авто тээврийн терминалыг УБТЗ санаанд оромгүйгээр түрээсийн үнээ өсгөж гацаанд оруулаагүй бол тус талбайгаар дамжин Монголын 10 гаруй ААН сар бүр 10 сая ам долларын нүүрс БНХАУ-д экспортлох боломж алдагдахгүй байв.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд УБТЗ-ын хөрөнгө оруулагчдыг хөөж туусан увайгүй үйлдлээс шалтгаалан Монгол улс зөвхөн энэ терминалаар дамжуулан сар бүр 10 сая ам долларын нүүрс экспортлох боломжоо алдсаар л байна. Шүүхийн маргаан дор хаяж жил гаруй хугацаанд үргэлжилж таарна.
Ялагч нь мөддөө тодрохгүй эл маргаанаас үүдэн хөрөнгө оруулагч хувийн хэвшил, тэдэнтэй хамтарч ажилладаг үндэсний компаниуд, эцсийн бүлэгт Монгол Улс хохирогч болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал” гэж саяхан мэдэгдсэн. Гэтэл дээрээ байгаа төрийн бодлогыг уландаа дэвсэлж, доороо байгаа хөрөнгө оруулагчийг дээрэмдэн тонож төмөр замынхан тэвх тавьж, төсвийн орлого тасалдахад гол дүрд тоглосоор байна.
Төгрөг үнэгүйдэж, доллар галзуурч, эдийн засаг “сэхээний тасаг”-т амь гол нь тасрах шахам тарчилж байхад тэд тийм л хувь нэмэр оруулж байна.
| ТӨМӨР ЗАМЫНХНЫ ТЭВХНЭЭС БОЛЖ ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАЛДСААР БАЙХ УУ |
|
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |