Улсын хэмжээнд зохион байгуулсан "ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2022" тэмцээнд багийн ахлагчаар оролцож тэргүүн байр эзэлсэн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Энхманлайтай цөөн хором ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж буйд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу? Намайг Энхтайван овогтой Энхманлай гэдэг. Би 1999 онд Улаанбаатар хотод төрсөн. 2016 онд Хууль сахиулах их сургуульд элсэн орж 2019 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст, 2020 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст 2021 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст, 2022 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст тус тус томилогдон ажиллаж байна.
Та бага насныхаа дурсамжаасаа хуваалцахгүй юу, багадаа ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг байв?
Багаасаа л цагдаа болно гэж боддог байсан. Яагаад вэ гэхээр аав маань цагдаагийн алба хаагч байсан. Өвөө маань хүртэл цагдаагийн алба хаагч байсан. Өвөө, аав, хүү гурав удам дамжсан алба хаагчид шүү дээ. Ховор тохиох аз гэх юм уу даа. /инээв/
Намайг бага байхад 2004 он хавьцаа байх аав маань гэртээ байж байгаад л хамгаалалттай болчихлоо гээд яараад гараад явдаг байсан. Тэр үед нь би цуг дагаад машинд нь суучихна. Тэгээд аав маань уулзвар луу ороод машинуудыг зогсоогоод хамгаалалт гаргадаг байсан тэр үеэс л аавыгаа хараад гоё санагдаад цагдаа болно гэж боддог болсон доо.
-Өвөө нь бас цагдаа байсан гэхээр сонирхолтой санагдлаа замын цагдаа байсан юм уу?
-Үгүй ээ. Тухайн үед 1968 онд замын цагдаа гэж албан тушаал байгаагүй байх аа. Өвөөг маань Э.Балжинням гэдэг 1947 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1968-1975 оны хооронд Налайх хотын Цагдан сэргийлэх ангид Сэргийлэгчээр ажиллаж байсан гэсэн. Намайг бага байхад өвөө маань бурхан болчихсон болохоор сайн мэддэггүй юм.
-Удам дамжсан алба хаагч болж аавынхаа мэргэжлийг өвлөнө гэхэд аав тань яаж хүлээж авсан бэ?
-Би багадаа техникт дуртай хүүхэд байсан учир ахлах ангидаа оролгүй шууд ШУТИС-ийн харьяа МСҮТ-д автын засварчнаар суралцаж төгсөөд Механик инженерийн сургуульдаа Автын инженерээр үргэлжлүүлэн суралцах уу? эсвэл Хууль сахиулах их сургуульд элсэн орох уу? гэсэн сонголт гарч ирсэн. Тэгэхэд аав маань цагдаа болоод яах юм бэ? миний хүү цаг наргүй, хэцүү ажил гэж хэлж байсан. Гэхдээ дотроо бол өөрийнх нь мэргэжлийг өвлөх гэж байгаад баяртай байсан юм шиг байна лээ. /инээв/
Хууль сахиулах их сургуульд элсэн ороод хээрийн сургалтад /карантин/ явсан юм. Тэгэхэд аав минь 14 хоног надтай утсаар яриагүй, холбоогүй байж байгаад эргэлтээр ирэхэд нь би сонсогч хувцастай аавдаа илтгэл өгч ёслоход аавын минь нүдэнд нулимс цийлгэнэж, бахархсан харцаар намайг харсан. Тэр харц одоо ч нүдэнд тод харагдаж байна.
Одоо харин аав маань намайг цагдаа болсонд надаас ч илүү баяртай байдаг. /инээв/
-Аавынхаа талаар ярихгүй юу? “Уран зохицуулагч тэмцээнд 3 жил дараалан оролцож 3 удаа тэргүүн байр эзэлж байсан гэсэн?
-Миний аавыг Б.Энхтайван гэдэг. 1987-1989 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа 0230-р тусгай ангид байлдагч сэргийлэгчээр алба хааж 1989 улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын хамгаалалтын тасагт сэргийлэгчээр орж ажиллаад 2012 онд Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас ахлах ахлагч цолтойгоор цэргийн байнгын тэтгэвэртээ суусан. 25 жил цагдаагийн байгууллагад зүтгэсэн хүн бий.
2000, 2001, 2002 онуудад “Уран зохицуулагч” тэмцээнд оролцож 3 жил дараалан тэргүүн байр эзэлж байсан. Аав маань их уран гоё зохицуулдаг байсан гэж хамт ажиллаж байсан хүмүүс ярьдаг юм. Тухайн үед одоогийнх шиг ийм их автомашин, хөдөлгөөний ачаалал байдаггүй байсан. Аавыг зохицуулалт хийхэд явган зорчигч болон жолооч нар хараад зогсчихдог байсан гэсэн. Одоо ч аавтай маань хамт ажиллаж байсан алба хаагчид хэлдэг юм, замын голд бараг л бүжиглэдэг байсан, шүгэл үлээж байгаа нь хүртэл уянгалаг байсан гэж. Аавтай минь нэгэн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс одоо ч аавыг маань магтаж ярихад нь маш их бахархдаг. Цагдаа болсондоо тэр тусмаа замын цагдаа болсондоо маш их баярладаг. Магадгүй цагдаагийн алба хаагч болоогүй байсан бол аавынхаа энэ олон сайхан түүх, дурсамжийг мэдэж чадахгүй байсан шүү дээ.
-Та бас энэ жил Шилдэг зохицуулагч-2022” тэмцээнд оролцож “Тэргүүн байр” эзэлсэн шүү дээ юун түрүүнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Миний хувьд” Шилдэг зохицуулагч” тэмцээнд анх удаа ороод багаараа тэргүүн байр эзэлсэн. Аав минь энэ тэмцээнд орсон анхны жилээ бас тэргүүн байр эзэлж байсан. Би ч бас анх удаа оролцоод Тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Гэхдээ энэ тэмцээн багийн тэмцээн. Манай багт цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Ганбаяр, цагдаагийн ахлагч Б.Сайнхүү бид 3 нэг баг болон оролцсон. Энэ тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжийн 1 зохицуулагч, 2 цагдаа зохицуулагч нийт 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд нийт 34 багийн 102 алба хаагч оролцож, хурд хүч, эрдэм мэдлэгээ сорин 9 төрлөөр өрсөлдсөнөөс манай баг нийлбэр дүнгээр 10 онооны илүүтэйгээр Тэргүүн байр эзэлсэн.
-Аав нь энэ тэмцээнд оролцож байсан туршлагатай юм чинь ааваасаа зөвлөгөө авсан л биз дээ? Хэр бэлтгэлтэй оролцов?
-Аавдаа тэмцээнд оролцох гэж байгаагаа хэлээгүй. Дэндүү их найдлага тавьчих байх, магадгүй анхны жил туршлагагүйтээд амжилт гаргаж чадахгүй урмыг нь хугалчих байх гэж бодоод хэлээгүй юм. Тэмцээнд 7 хоног бэлдээд оролцсон. Тэмцээн 2 өдөр үргэлжлээд Тээврийн цагдаагийн алба дээр дүнг танилцуулж манай баг Тэргүүн байр эзэлсэн гэдгээ мэдээд хамгийн түрүүнд аав руугаа залгаж илтгэсэн. Аавын минь хоолой зангираад маш их баярласан. Ер нь цол, шагнал шагнагдахаараа хамгийн түрүүнд аав руугаа залгаж илтгэдэг. Аав минь энэ албанд зүтгэж байсан, үнэ цэнийг нь мэддэг учир их ач холбогдол өгдөг.
Аав минь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст 11 жил ажиллаад цэргийн гавьяаны амралтаа авч байсан. Аавынхаа ажиллаж байсан газар ажиллаж, оролцож байсан тэмцээнд нь амжилттай оролцсондоо маш их баяртай байна.
-Аавынхаа ажлыг өвлөж, адилхан алба хааж байна. Аав нь хэр зааж зөвлөж байна.
-Мэдээж тодорхой хэмжээнд зөвлөгөө авалгүй яах вэ. Анх цагдаа болчхоод ааваасаа дохиур модоо хэрхэн зөв барих уу, яаж зохицуулалт хийх зэргийг асууж, зөвлөгөө авч байсан. Харин намайг хамгийн анх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст томилогдон очиход цагдаагийн ажлыг зааж сургасан багш маань бол цагдаагийн ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ багш, офицер болоход цагдаагийн ахмад Ц.Эрдэнэбат багш нар маань нарийн ширийн зүйлсийг зааж сургаж байсан. Энэ хоёр багш маань хоёулаа аавтай минь цуг ажиллаж байсан, намайг цэцэрлэгт байхаас минь мэддэг хүмүүс учир ааваас минь ялгаагүй зааж зөвлөдөг.
-Ярилцсанд баярлалаа.
| "ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН ГЭДГЭЭ МЭДЭЭД ХАМГИЙН ТҮРҮҮНД ААВ РУУГАА ЗАЛГАЖ ИЛТГЭСЭН" |
|
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |