• Өнөөдөр 2025-05-16

ШШГЕГ-ЫН ДАРГА О.АМАРСАНАА: БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨРСӨН ЭГЧИЙН ХҮҮХЭД БИШ

2022-11-03,   1286

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавыг чөлөөлж, ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанааг томилсон байдаг. Тэгвэл О.Амарсанааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүүхэд гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

       Бид энэ талаар ШШГЕГ-ын дарга, хурандаа О.Амарсанаагаас тодрууллаа. Тэрбээр “Би Ерөнхийлөгч төрсөн эгчийн хүүхэд биш. Шууд хамаарал бүхий хүнийх нь хүүхэд биш гэсэн үг. Миний бие төрийн тусгай албанд шат шатны нэгжээс нь ажиллаж, өнөөдрийг хүртэл 25 жил зүтгэж байна. Хууль зүй дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор өчигдөр энэ албан тушаалд томилогдсон. Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гарч томилогдсон учраас ном журмынхаа дагуу л явж байгаа гэж ойлгож байна. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүссэн асуудал байхгүй байх. Энэ тухай дараа нь дэлгэрэнгүй ярилцах нь зүйтэй” гэв.

 


ШШГЕГ-ЫН ДАРГА О.АМАРСАНАА: БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨРСӨН ЭГЧИЙН ХҮҮХЭД БИШ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188