“Энэ удаагийн хурал өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь олон салбарыг хамарсан салбар дундын асуудал. Нөгөө талаараа үүнийг хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, техник, технологи гэх мэт өргөн хүрээний асуудлыг ч хамардаг. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн механизм чухал байдаг. Манай улсад ч бодлого хэрэгжүүллээ гэхэд санхүүгийн механизмаа сайжруулах хэрэгтэй байдаг шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд нь энэ конвенцод нэгдсэнээр буурай орнуудад дэмжлэг үзүүлэх боломж бүрддэг. Энэ хүрээнд манайд уур амьсгалын “Ногоон сан”, “Дасан зохицох сан”, "Уур амьсгалын тусгай сан" зэрэг төрөлжсөн байгуулагдсан. Үүнийг бүгдийг нь гаднын дэмжлэгээр байгуулна гэсэн үг биш. Үндэсний хөрөнгө, хувийн хэвшлийн оролцоотой шийдвэрлэнэ. Мөн санхүүгийн механизмыг хааш нь чиглүүлж, яаж бэхжүүлэх вэ гэдэг нь чухал байдаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын нөлөөлөл, эрсдэл гэж их ярьж байгаа. Арлын жижиг улсуудын хувьд эргэлт, буцалтгүй өөрчлөгдөх уур амьсгалын нөлөөнд өртөхөөс урьдчилан сэргийлж, шийдвэрлэх талаар ярьдаг. Манай орны хувьд эргэлт буцалтгүй өөрчлөгдөх уур амьсгалын нөлөөнд мөнх цас, мөс, усны нөөцийн асуудал, мөнх цэвдэг хайлаад дуусчихвал эргэж байгалийн нөхцөлд орох боломжгүй болж байгаа юм. Энэ мөнх цас, мөс чинь манай орны хөрсний чийгийг барьж байгаа гол зүйл. Тиймээс энэ мэт эмзэг асуудлыг улс орон бүрд яаж шийдвэрлэх вэ, тэдгээр орны асуудалд ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх вэ гэдэг нь чухал байдаг. Манайх хүлэмжийн хий бага ялгаруулдаг хэр нь үүнд яагаад ач холбогдол өгөх ёстой вэ гэхээр том утгаараа олон улсын хүчин чармайлтад өөрсдийн хувь нэмрийн оруулах, нөгөө талаараа олон улсын өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаанд өөрсдийн боломжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд төлөвлөгөө, бодлого, стратегитай оролцох ёстой. Дэлхий уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад манайх тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Дасан зохицох чиглэлээр бодлого, төлөвлөгөө гаргасан. Үүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Манайх 2023 он хүртэл төлөвлөгөө гаргасан. Энэ уулзалтын хүрээнд Монгол Улсын санаачилгаар ЮНЕФ-тэй хамтарч газар тариалан, үйлдвэрийн салбарт төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэлээ.

| Д.ДАГВАДОРЖ: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад Монгол Улс тодорхой үүрэгтэй |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |