• Өнөөдөр 2024-05-03

Омикроны шинэ хувилбар халдварлах чадвар өндөр тул дотоод орчинд амны хаалт зүүх хэрэгтэй

2022-11-11,   316

          ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
 
   Энэ үеэр ХӨСҮТ-ээс"PCR шинжилгээний эерэг эзлэх хувь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч коронавируст халдварын нөхцөл байдал ногоон түвшин байгаа. Зарим аймаг, орон нутаг шар түвшинд шилжсэн байгаа. Хамгийн сүүлд ХӨСҮТ-д хийгдсэн хувилбарын тандалтын 77 хувьд нь омикроны дэд хувилбар болох BA5.2 хувилбар илэрсэн. Үлдсэн хувилбаруудын нэг болох BF7 хувилбарын нэг, BQ1.2 хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар дараагийн хувилбарын шинжилгээг хийж байна.
 
       BF7 хувилбар нь 80 гаруй улсад бүртгэгдсэн бол BQ1.2 хувилбарын хувьд 50 улсад бүртгэгдсэн. Шинэ хувилбарын хувьд халдварлах чадвар өндөр, хүнээс хүнд халдварлах хурд өндөр. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх байдлаар дотоод орчинд амны хаалтаа цуглах хэрэгтэй. Таксины жолооч, банкны теллерүүд зэрэг олон хүнтэй харьцдаг хүмүүс дотоод орчинд амны хаалт хэрэглэх шаардлагатай" гэв.

Омикроны шинэ хувилбар халдварлах чадвар өндөр тул дотоод орчинд амны хаалт зүүх хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188