• Өнөөдөр 2024-05-04

Чихрийн шижингийн эрсдлээ цахим асуумж бөглөж мэдэх боломжтой

2022-11-08,   676

       Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар хамтран “Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн цахим мэдээллийн сан боловсруулж, ашиглалтыг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, дүгнэх уулзалтыг 2022 оны арванэгдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулав.
 
   Уулзалтад НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, ТЗШУА-ны дарга Б.Баярмаа болон мэдээллийн сангийн дизайн, цэсийг зохиосон мэргэжилтэн Б.Баасандорж, Орбис интернэйшнл олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ, төслийн менежер Ж.Наранчимэг, бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. 
 
Төслийн гол үр дүн болох “Чихрийн шижингийн цахим мэдээллийн сан”-г НЭМҮТ-ийн вэб сайтад түшиглэн шинэ дэд цэс үүсгэн бүтээсэн байна. Энэ линкээр хэрэглэгч мэдээллийн санд нэвтрэн орох боломжтой.  
 
     Энэхүү дэд цэс нь иргэдэд болон эрүүл мэндийн ажилтанд чиглэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд иргэд чихрийн шижингийн эрсдэлээ өөрсдөө үнэлэх цахим асуумж бөглөж хариугаа харах боломжтойгоос гадна тухайн хүний эрсдэлийн үнэлгээний дагуу зөвлөмж уншиж мэдээлэл авах боломжтой аж. Түүнчлэн эрүүл мэндийн ажилтнууд чихрийн шижингийн эмнэлзүйн удирдамж, цахим хичээл, гарын авлага, судалгааны үр дүнг унших, татаж авах боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Чихрийн шижингийн эрсдлээ цахим асуумж бөглөж мэдэх боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-12 15:33:36
    [email protected]: Taalagdlaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-12 15:33:35
    [email protected]: Taalagdlaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-08 15:41:57
    [email protected]: Асуумж бөглөх
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188