• Өнөөдөр 2024-03-29

Нийслэлийн ЕБС-уудын ахлах ангийн сурагчдын дунд ОТИС-ийн нэрэмжит англи хэлний олимпиад зохион байгуулагдана

2022-11-10,   307

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд (2021-2030)”-д хүүхэд, залуучуудад олон улсад мэдлэг, ур чадвараараа өрсөлдөх, ерөнхий боловсролын сургуульд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх , их дээд сургуулийн олон улсын эрэмбийг ахиулах боломжийг хангахад англи хэлний боловсрол чухал тулгуур байх юм. Дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай иргэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд англи хэлний суралцахуйг бүх түвшинд дэмжих тогтолцоог хөгжүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Энэхүү шаардлагын хүрээнд ОТИС-аас Англи хэл сурч буй суралцагчдыг идэхижүүлэх, гадаад хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, шилдэг суралцагчдыг алдаршуулах зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Англи хэлний олимпиад”-ыг 2022 оны 12-р сарын 03-04 нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү олимпиадыг АНУ-ын Элчин Сайдын Яам, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, Аптон олон улсын боловсролын байгууллага, Апу Дэйри ХХК, Тэсо Групп зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажиллаж байна. Олимпиадад нийслэлийн харьяа сургуулиудын ахлах ангийн суралцагчдыг англи хэлний мэдлэг чадвараа сорин өргөнөөр оролцохыг уриалж байна. Нэгдүгээр байр: Медаль, өргөмжлөл, 2 жил 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 300,000 төгрөг, гарын бэлэг Хоёрдугаар байр: Медаль, өргөмжлөл, 1,5 жил 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 200,000 төгрөг, гарын бэлэг Гуравдугаар байр: Медаль, өргөмжлөл, 1 жил 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 100,000 төгрөг, гарын бэлэг Тусгай байр: Өргөмжлөл, 1 улирал 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 50,000 төгрөг, гарын бэлэг тус бүр ОТИС-ийн Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээний тэнхим
Нийслэлийн ЕБС-уудын ахлах ангийн сурагчдын дунд ОТИС-ийн нэрэмжит англи хэлний олимпиад зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188