Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) нь нуруу нуганы хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ талаар УХТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны докторант, тэргүүлэх зэргийн эмч М.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хувьд мэдрэлийн мэс заслыг хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан амжилттай хийж байгаа гэсэн?
-Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох зайлшгүй нэг хүчин зүйл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багаж, тоног төхөөрөмжийг ашиглах. Үүний тусламжтайгаар өвчтөндөө хамгийн ээлтэй, илүү үр дүнтэй, эрсдэл багатай мэс заслуудыг хийх боломж бүрддэг. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас манай эмнэлгийг иж бүрэн мэс заслын багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж өгсөн. Ер нь л дэлхийн жишигт хүрсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд гэж хэлж болно. Тиймээс бид үүний ачаар хавдрын оношилгоонд чухал ач холбогдол өгч, эрт илрүүлэлтийг илүү нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Хоёрдугаар эмнэлгийн хувьд хөгжингүй улс орнуудад тренд болж байгаа хүндээ ээлтэй, шинэлэг технологийг шингээсэн мэс заслуудыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулсаар байна. Үүний нэг нь нуруу нугасны хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нийслэлийн гурван дүүрэг, аймгийн иргэдэд үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 480 гаруй иргэнд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн.
-Ямар тохиолдолд нуруу нугасны хавдартай болдог вэ?
-Үүнийг тогтоогоогүй байна. Ихэвчлэн нурууны анхдагчаар хавдар үүсэх нь ховор. Харин өөр эрхтнээс үсэрхийлэх нь элбэг байдаг. Тухайлбал, элэг, гэдэсний хорт хавдар эсвэл түрүү булчирхай, уушгины хавдраас үсэрхийлж байна. Түүнээс бие даагаад шууд хортой, хоргүй хавдар болох магадлал бага. Энэ бол ховор тохиолдол.
(1).jpg)
-Тархины хавдрыг бий болгож байгаа шалтгаан юу вэ? Анхдагч болон үсэрхийлсэн хавдрын үед ямар оношилгоо, эмчилгээ хийгддэг вэ?
-Тархины хавдрыг үүсгэж байгаа шалтгаанууд тодорхойгүй байдаг. Ерөнхийдөө хавдар үүсэх маш олон шалтгаанууд байдаг. Үүн дундаас эсийн мутаци голлох үүрэгтэй байна гэж ярьж байгаа. Эсийн мутацад юу нөлөөлж байна вэ гэхээр орчны бохирдол, вирусийн халдвар, гэмтэл нөлөөлж болно. Зарим ховор тохиолдолд удам нөлөөлж байдаг. Үсэрхийлсэн гэдэг нь өөр эрхтэнд хортой хавдар урган тухайн газраас тархинд зөөвөрлөгдөн ирж ургаж томорч байгааг хэлж байгаа юм. Хавдрын үед комьпютер томографик, МRI, Пет скан болон лабораторийн шинжилгээ хийнэ.
-Тархины мэс засал өртөг өндөртэй мэс заслын төрөлд ордог. Иргэнээс ямар нэг төлбөр гардаг уу?
-Хавдрын бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үзүүлж байна.
-Манай улсад анх удаа хавдрын үсэрхийлэл, нарийн түвшний оношилгоог хийх Пэт Сканы оношилгоог танай эмнэлэг хийж байгаа. Ачаалал хэр их байдаг вэ?
-Бид шинжилгээ, оношилгоог хийхдээ нарийн дурангийн tesla MRI аппарат, 128 зүслэгтэй комьпютер томографи, хавдрын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай pet scan, дижитал рентген аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмчилгээ, оношилгоондоо хэрэглэж байгаагаараа онцлог. Монгол Улсад анх удаа Пэт сканыг манай эмнэлэгт суурилуулан оношилгоо, шинжилгээг хийж байгаа. Ингэснээр Пэт сканаар үзүүлэх гэж гадны оронруу өндөр өртгөөр явах шаарлагагүй болж, эх орондоо хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх боломжтой болсон юм. Манай эмнэлгээр үйлчлүүлэгчид ЭМД-аараа хөнгөлөгдөөд оношилгоондоо бүрэн хамрагдаад явж байна.
.jpg)
-Сүүлийн жилүүдэд хавдраар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Эрт илрүүлэлтийн үр дүн гарч байна уу?
-Сүүлийн жилүүдэд хавдрын эрт үеийн оношилгоо, тэр дундаа эрт илрүүлэлт сайжирсан. Энэ нь нэг талдаа дээр дурьдсан оношилгооны баг, тоног төхөөрөмж сайжирсантай холбоотой. Нөгөө талдаа Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний компанит ажлын хүрээнд хавдрыг эрт үедээ оношлуулсан иргэд мөн олон байгааг тоон үзүүлэлтээс харж байсан. Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн дунд 1100 иргэн эрт илрүүлэгт орж түүнээс 86 хавдрын тохиолдлыг ирүүлсэн байна.
-Танай эмнэлгийн хувьд шинээр ямар төрлийн эмчилгээ, мэс заслыг нэвтрүүлж байна вэ?
-Манай улсын хувьд цөөхөн хүн амтай ч гэсэн нурууны согог, нурууны муруйлтын өвчлөл бас нэлээдгүй их байдаг. Тиймээс нурууны согог, муруйлтын мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид нурууны дурангийн мэс заслыг амжилттай нутагшуулсан. Харин одоо тархины дурангийн мэс заслыг нэвтрүүлэхээр чих, хамар, хоолойн тасгийн эмч нартайгаа хамтран ажиллаж байна.
-Өнөөдрийг хүртэл танай тасаг хичнээн хүнд нурууны дурангийн мэс заслыг хийгээд байгаа вэ. Нээлттэй мэс заслыг бодвол хүндрэл бага гэдэг?
-Манай тасгийн хувьд хамгийн анхны мэс заслаа нурууны хавдрын мэс заслаар эхэлж байсан бол өнөөдөр хамгийн сүүлийн үеийн дурангийн цогц багажаар тоноглогдож, иргэдэд тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байна. 2020 оноос эхлэн нурууны дурангийн мэс заслыг нэвтрүүлж, амжилттай нутагшуулаад өнөөдрийг хүртэл маш олон хүнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн. Энэ хугацаанд нурууны дуран болон бичил мэс заслын 400 гаруй мэс заслыг хийлээ. Нээлттэй мэс засал нь шарх том, төдий чинээ халдвар орох эрсдэлтэй, өвчтөнд ч зориуртай, дараа нь гарах хүндрэл ихтэй байдаг. Тэгвэл дурангийн мэс заслын хувьд мэс заслын дараах эдгэрэлт хурдан, зовиур маш бага, нөхөн сэргэх хугацаа богино, мэс заслын дараа тухайн хүний сэтгэл ханамж өндөр зэрэг маш олон давуу талтай. Өөрөөр хэлбэл, мэс заслаас шалтгаалсан эдийн гэмтэл бага гэсэн үг. Дэлхийд ч гэсэн нурууны дурангийн мэс засал бол тренд болж байгаа мэс засал юм.

-Нуруу нугасны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс яах ёстой вэ. Энэ талаар та манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юу?
-Ихэнх нурууны өвчлөл хүмүүсийн амьдралын буруу хэвшлээс болдог гэж үздэг. Үүнийг өөрчлөх нь чухал. Хөдөлгөөн багатай хүмүүс ясны сийрэгжилтэд амархан өртдөг учир дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдрал тустай гэж бодож байна. Зовиурыг бага гэлтгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Энэ бүхэн нурууны өвчнөөс хамгаална. Хамгийн сайн арга бол хүн хөдөлгөөнтэй, жин багатай байх юм. Сүүлийн үед тулгараад байгаа асуудлын нэг бол жин нэмэх. Жингийн илүүдлээс болж нуруунд ачаалал өгдөг. Жин багатай хүн бол хагалгааны дараа ч гэсэн хөнгөн байдаг.
Тиймээс амьдарлын зөв хэв маягийг баримтлан, биеийн жинг хэвийн байлгах, нурууны булчингийн тогтолцоог сайн байлгах, гэмтлээс сэргийлэх, хорт зуршлаас татгалзах нь чухал.

| М.Тэмүүжин: Улсын Хоёрдугаар эмнэлэгт нуруу нугас, тархины хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлтөөр авч болно |
|
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |