• Өнөөдөр 2026-07-11

Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ

      Дархан-Уул аймгийн үндэсний их баяр наадамд Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Г.Цэрэнтогтох долоо даван түрүүллээ. Харин “Цагаанбаатар академи”-ийн жүдо бөхийн тамирчин Р.Омар16 нас найман сартайдаа үзүүрлэн, аймгийн заан цол хүртэж Монгол бөхийн түүхэнд нэгэн том түүхийг бичив.

    Тэрбээр улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж улсын шонхор, өсвөрийн улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлж, жүдо, чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга болж, чөлөөтийн өсвөр үеийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа.  Р.Омарын жүдо бөхийн багш нь олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар билээ. Харин үндэсний бөхийн багш нь улсын заан Б.Серик юм.


 

 


Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188