Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нухацтай судалсны эцэст төв зам дагуух нэгдүгээр эгнээг чөлөөлөх хаалт барих даалгавар өгсөн. Тэд хэсэг судалсны эцэст хотын дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээвэр явуулах, мөн дотор тойргийг бий болгох, гэр хорооллын автозамыг сайжруулах зэрэг арга хэмжээ авснаар түгжрэл 18 хувиар буурч, дундаж хурд 13 км цаг болно хэмээх тооцоо гаргажээ. Ингэснээр Улаанбаатар хотын төв зам дагуу нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажилдаа ханцуй шамлан орсон. Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын гүйцэтгэл хэрхэн үргэлжилж байгаа талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газрын хяналтын мэргэжилтэн Б.Ширэндэвээс тодрууллаа. Тэрбээр “Таван шараас Офицеруудын ордон хүртэлх төв зам дагуу нэгдүгээр эгнээг чөлөөлөх хаалт хийж байгаа. Баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлийн нэгдүгээр эгнээг түгжрэлээс чөлөөлнө гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Төмөрзамын соёлын ордноос “Гранд плаза” дэлгүүр хүртэл автозамын хаалт хийсэн. Ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна. Тус хаалтыг улсын төсвийн хөрөнгөөр буюу 906 сая төгрөгөөр барьж байгаа. Нэгдүгээр эгнээг чөлөөлөх хаалтыг зам засварын ачилтын газар буюу ОНӨААТҮГ хариуцаж хийж байгаа учир тендер зарлаагүй гэсэн үг. Зөвхөн Нийслэлийн бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын ззахирамжаар барьж байгаа юм. Нэгдүгээр эгнээг тусгаарлах хаалтыг тавдугаар сараас өмнө гүйцэтгэж дуусна. Нийт 11 мянган метр урттай хаалт хийж байгаа” гэсэн юм.

Үүнчлэн түгжрэлийг бууруулахын тулд дугуйн замыг зөв төлөвлөн сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, гүүр барих шаардлагатай хэмээн үзэж буй. Өнгөрсөн мягмар гарагт Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан болж, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар удирдан явуулсан. Хурлын үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва авто замын түгжрэлийг бууруулах богино болон дунд хугацааны бодлогын судалгааг танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэхдээ үр дагавраар баримжаалсан бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ бол хэсэг зуур гал намжаах арга хэмжээ биш. Тэгэхээр шалтгаан руу чиглэсэн буюу урт хугацаандаа эерэг үр дүн өгөх бодлогыг баримтлах хэрэгтэй. Бид түгжрэлийг бууруулахын тулд богино болон дунд хугацаанд ямар арга хэмжээ авч болох вэ, энэ нь ямар эерэг үр дүнд хүрэх вэ гэдэг талаар судалгаа хийсэн. Ингэхдээ "Алсын хараа-2050", Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдтэй уялдууллаа.
Дунд хугацаандаа төрийн мэдлийн их сургуулиудыг хотын дэд төвүүдэд түшиглэн шилжүүлснээр хөдөлгөөний нягтаршлыг багасгах боломжтой. Мөн боловсролын салбарт шинэчлэл хийж, харьяаллын сургуулийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байж түгжрэл буурна” хэмээн онцолж байлаа.
Үүний хүрээнд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр Чингэлтэйн өргөн чөлөө, Шархадны зам, “Энхтайван”-ы гүүрний буцах эргэлт, “АПУ” ХХК-ийн уулзвар орчим, Мишээл экспогийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулах үүрэг өгсөн. Мөн авто замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулан ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгалаа. Түүнчлэн Улаанбаатарын төвийн болон баруун, зүүн бүсийн дугуйн зам, гүүрний ажлын санхүүжилтийг шийдэхийг давхар үүрэг болгосныг дурдъя.


Өнгөрсөн жилүүдэд түгжрэл бууруулахын тулд авч хэрэгжүүлж болох олон санал солилцож байсан ч өнөөдрийг хүртэл нэг нь ч бодит ажил хэрэг болоогүй. Иргэд хотын түгжрэлд хамаг ажил, амьдрал, залуу нас өнгөрлөө хэмээн бухимдахаас гавьдаггүй байлаа. Зарим шаардлагатай үед иргэд үзэл бодлоо илэрхийлдэг байсан ч тэдний санал, санаачилгыг ажил хэрэг болгодоггүй байсан. Харин энэ удаад нийтийн тээврийн хүрээмж, автозам, гүүр нэмж барих болон нэгдүгээр урсгалыг түгжрэлээс чөлөөлж хаалт хийж байгаад иргэд баярлаж байна. Тэд “Нэгдүгээр урсгалаар зөвхөн нийтийн тээвэр явуулах зохицуулалт хийсэн ч үр дүнд хүрээгүй. Цагдаа зогсоогоод ч нэмэргүй байдаг байсан. Харин хашлага, хаалт хийснээр нийтийн тээврийн зорчигчид түгжрэлгүй зорчиж, автобусны хурд нэмэгдэнэ” хэмээж байв. Харин Нийслэлийн бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн захим хуудастаа “Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, хаалт хийлээ. Автобус чөлөөтэй явна. Өмнө нь цагдаагийн хүчээр хяналтыг сайжруулахад автобусны дундаж хурд 12-13 км/цаг байсан. Гэтэл хаалт хийснээр 18 км/цаг орчим болж нэмэгдэж байгаа нь иргэдийн автобус хүлээх цаг багасна гэсэн үг” хэмээсэн байлаа.
Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн долоо хонгийн Засгийн газрын хуралдаанаар Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өгсөн. Тэрбээр “Засгийн газрын гишүүд түгжрэлтэй тэмцэж, үр дүнг гаргана. Сэлбэ сэргэлтийн бүтээн байгуулалтын хүрээнд Улаанбаатарын төв замуудын хөдөлгөөнийг сайжруулах юм. Манай хот хөндлөн зам ихтэй. Харин Сэлбэ сэргэлтийн хүрээнд Дамбадаржаагаас “ТЭЦ-3” хүрэх зам барина. Сэлбэ сэргэлтийн хүрээнд нийт 44 километр зам барьж, 13 том гүүр, 25 холбоос гүүр барина. Тус ажлын зураг төслийг зургадугаар сард гаргаж, долдугаар сараас барилгын ажлыг хийж, 2024 онд багтааж дуусгана” гэж байсан юм. Тиймээс Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргатай болсны хүчинд түгжрэл буурах эхний ажлуудыг эхлүүлээд байна.
| Төв зам дагуух нэгдүгээр эгнээг чөлөөлөх хаалтад 906 сая төгрөг төсөвлөж, ОНӨААТҮГ-ынхан гүйцэтгэж байна |
|
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |