Насанд хүрсний дараа тархины биет хэмжээ төдийлөн өөрчлөгддөггүй ч мэдрэлийн эсийг идэвхжүүлэх боломж мөн өндөр хэвээр байдаг. Дараах хэдэн жижиг зуршлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь тархины үйл ажиллагааг сайжруулдгийг зөвлөж байна.
Загасны төрлийн хоолыг илүү хэрэглэх
Загасны төрлийн хоол хүнсэнд Омега-3 тосны хүчлийн өндөр агууламжтай бөгөөд үүнийг хүний бие өөрөө үйлдвэрлэж чаддаггүй. Хоол хүнсээр л дамжуулан авах шаардлагатай энэ чухал шим тэжээл нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, дархлааг дэмжих, ой санамжийг сайжруулахад тусалдаг. "Хятад иргэдийн хоол тэжээлийн удирдамж (2022)"-д долоо хоногт хоёр удаа, нийт 300–500 грамм загас идэхийг зөвлөжээ.
Дасгал хөдөлгөөн хийх
Дасгал хөдөлгөөн нь зөвхөн биеийг бялдаржуулах төдийгүй ой санамжийг хариуцдаг тархины гол хэсэг болох гиппокампын хэмжээг нэмэгдүүлдэг."Experimental Gerontology" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар оролцогчдыг хоёр бүлэгт хувааж, нэг бүлэг нь долоо хоногт гурван удаа, нэг удаад 50–80 минутын турш дасгал хөдөлгөөн болон хүчний бэлтгэл хийсэн байна. Зургаан сарын дараа MRI шинжилгээгээр тэдний гиппокампын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн болох нь тогтоогджээ. Дасгал хийгээгүй хяналтын бүлгийнхний хувьд насжилтын улмаас тухайн хугацаанд гиппокамп нь агшсан байна.Гиппокамп бол суралцах болон ой санамжийг удирддаг тархины гол хэсэг бөгөөд түүний хатингаршил нь ой санамж муудах эрсдэлтэй шууд холбоотой байдаг. Дасгал хөдөлгөөн нь "хөгшрөлтийг удаашруулах" боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, ой санамжийг хамгаалах, танин мэдэхүйн үйл ажиллагааны бууралтыг удаашруулах, сэтгэцийн хомсдолд өртөх эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Эрт унтах
Эрт унтах, сайн унтах нь тархийг хамгаалах талаар юунаас ч чухал байдаг. Тайван амрах эсвэл унтах үед, ялангуяа нүдний хурдан хөдөлгөөнгүй (NREM) нойрны үед гиппокамп нь тархины тодорхой долгионуудыг үүсгэдэг бөгөөд энэ нь ой санамжийг бэхжүүлэх "алтан боломж"-ийн үе болдог. Энэ хугацаанд тархи тухайн өдөр тохиолдсон үйл явдлуудыг кино мэт "дахин тоглуулж", богино хугацааны ой санамжийг урт хугацааны ой санамж болгон хувиргахын тулд тэдгээрийг идэвхжүүлж, цэгцэлдэг. Гэвч орой унтах эсвэл нойр дутуу байх нь гиппокампын мэдрэлийн эсүүдийг өндөр давтамжтайгаар тасралтгүй ажиллахад хүргэж, ой санамжийг бэхжүүлэх үйл явцыг алдагдуулдаг. Хожим нь нойроо нөхөж авсан ч энэ сөрөг нөлөөг бүрэн арилгах боломжгүй болдог.
Ном унших
“Cerebral Cortex” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс, бага насандаа уншиж сурсан хүмүүс болон зөвхөн насанд хүрсэн хойноо уншиж сурсан хүмүүс гэсэн гурван бүлгийг харьцуулжээ. Судалгааны үр дүнд унших үйлдэл нь зүүн тархины "нуман багц" буюу чамархайн болон зулайн дэлбээг холбодог хэсэгт бүтцийн томоохон өөрчлөлтүүдийг үүсгэдэг болох нь тогтоогдсон байна.Эдгээр өөрчлөлт нь мэдрэлийн ширхэгийн багцууд илүү цэгцтэй, нягт болж, мэдээллийг тогтсон замаар саадгүй дамжуулахад тусалдаг болохыг харуулж байна. Түүнчлэн, эдгээр багцыг хүрээлэн буй хамгаалалтын бүрхүүл илүү бүрэн бүтэн болсноор дохио дамжуулах үеийн "алдагдал" эсвэл саад тотгор багасдаг бөгөөд эдгээр сайжруулалт нь тархины танин мэдэхүйн болон унших чадварыг нэмэгдүүлдэг.Хэрэв та гүнзгийрүүлэн унших чадвараа "алдсан" мэт санагдаж байвал өдөр тутмын энгийн дасгалуудаас эхэлж болно. Жишээлбэл, сайн мэддэг дуугаа сонсоод дараагийн мөрийг нь санахыг оролдох, замын хөдөлгөөнд оролцож буй машины дугаар эсвэл сурталчилгааны самбар ашиглан урт өгүүлбэр зохиох, эсвэл энэхүү нийтлэлийг зогсолтгүйгээр өөрийн үгээр хураангуйлан ярих зэрэг дасгал хийж болно.Товчхондоо, гол зорилго бол тархийг зүгээр л "мэдээллийг идэвхгүйгээр хүлээж авах" бус, харин "тодорхой хэмжээний оюуны хүчин чармайлт гаргах" шаардлагатай байдалд байлгах явдал юм.
Дуу хөгжим сонирхох
Тархины хувьд хөгжим сонсох нь олон төрлийн мэдрэхүйг ашигласан сургалт болдог. Хөгжимчдийн тархинд сонсгол, хараа, хөдөлгөөний мэдрэхүйн үйл ажиллагааг хариуцдаг хэсгүүд нь бусдаас ялгаатай байдгийг судалгаагаар тогтоожээ.Хөгжмийн сургалтад хамрагдсаны үр дүнд сонсголын систем дуу авиаг боловсруулах тал дээр илүү мэдрэмтгий болж, давтамжийн нарийн ялгааг таних чадвар сайжирдаг. Хөгжим тоглоход оролцдог булчин болон биеийн хэсгүүдийг хянадаг тархины хэсгүүд томордог. Тэр ч байтугай унших чадвар нь ч хөгжмийн авьяастай холбоотой болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: "Анд" студи.
| Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө |
|
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |