Өдөрлөгийн үеэр “Өнгөрсөн өвөл юу болов” агаарын чанарын судалгаа хийхэд хямд өртөгт төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой эсэх, эдгээр төхөөрөмжийн давуу болон сул талууд, байгууллага, хувь хүмүүс агаарын чанарын хэмжилт хийхэд юуг анхаарвал зохистой, хэмжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэж, ойлгуулах вэ зэрэг асуудлаар оролцогчид чөлөөтэй ярилцаж, санал бодлоо хуваалцсан юм. Өдөрлөгийн үйл ажиллагаа хоёр танхимд зэрэг болсон бөгөөд нэг танхимд зочин илтгэгчдийн илтгэл болон панель хэлэлцүүлэг явагдсан бол нөгөө танхимд ЕБС-ийн сурагчид агаарын чанарыг судалсан туршилт, судалгааны үр дүнгээ танилцуулсан юм.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим”-ийн эрхлэгч Ч.Сономдагва, Цаг уур, орчны шинжилгээний газарын ахлах мэргэжилтэн С.Энхмаа, “Public Lab Mongolia” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэцогт, “Breathe Mongolia” ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан менежер, агаарын чанар судлаач А.Ариундэлгэр нар өөрсдийн судалгаа, үйл ажиллагааны талаар илтгэлээ. Үүний дараа “Public Lab Mongolia” ТББ-ын хөтөлбөрийн менежер Л.Бямбацэцэгийн удирдан чиглүүлсэн панель хэлэлцүүлэгт “Health and Safety Solutions” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарансүх, Азийн сангийн хөтөлбөрийн зохицуулагч Э.Энхболд, “Breathe Mongolia ТББ”-ын төслийн удирдагч Д.Амаржаргал, “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн”-гийн орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ нар оролцож, агаарын чанарын үзүүлэлтүүд, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд ямар арга хэмжээ авч болох талаар санал солилцон, үзэгчдээс ирсэн асуултад хариуллаа.
“Public Lab Mongolia” ТББ нь 2020 оноос хойш ЕБС-ийн сурагчдад агаарын чанарын боловсрол олгох зорилгоор “University of Colorado Boulder”-тэй хамтран хэрэгжүүлж буй “Air Quality Inquiry Program” (AQIQ) хөтөлбөрийн 2022-2023 оны хаалтын арга хэмжээний сонирхолтой ханан илтгэлүүдийг олон нийтэд дэлгэн тавьсан байлаа.

“Air Quality Inquiry Program” (AQIQ) хөтөлбөрийн хүрээнд жил бүр МУИС-ийн тодорхой тооны оюутан, сурагчдыг сургагч багшаар бэлтгэн, бэлтгэсэн сургагч багш нар сонгогдсон ЕБС-ийн сурагчдад агаарын чанарын талаар танхимийн хичээл, туршилт, судалгаа хосолсон 4-6 сарын хөтөлбөрийг зааж хэрэгжүүлдэг. 2023 оны оролцогчид болох нийслэлийн ерөнхий боловсролын V сургууль мөн МУИС-ийн харьяа Байгаль Эх лицей ахлах сургуулийн сурагчдаас бүрдсэн нийт зургаан баг өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд агаарын чанарын хэмжилт хийдэг “под” төхөөрөмжийг ашиглан практик туршилт, судалгаа хийлээ. Тэд судалгааны үр дүнгээ сургуулийн найз нар, багш нар, гэр бүлийнхэн болон олон нийтэд нээлттэй танилцуулж, хөтөлбөрөө амжилттай төгсөж батламж гардан авцгаасан юм.
МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицей ахлах сургуулийн сурагчид хуучин автобуснууд шинэ автобуснаас илүү агаарыг бохирдуулдаг уу гэсэн асуултад хариулахын тулд шинэ болон хуучин автобусны яндангаас гарч байгаа утааг хэмжин туршилт хийсэн байв. Өөр нэг багийнхан дэлгүүр, худалдааны төвүүд дэх нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ямар байдаг вэ асуултын хүрээнд олон нийт өргөнөөр үйлчлүүлдэг “Теди”, “Бөмбөгөр”, “И-Март” зэрэг худалдааны төвийн CO2-ын хэмжээг харьцуулан судалж, дүгнэлт хийсэн байлаа. Мөн сүүлийн үед айл өрхүүд ихээр ашиглах болсон цонхны нано шүлтүүр PM2.5, PM10 гэх нарийн ширхэгт тоосонцорыг шүүж чадаж байна уу гэдгийг тогтоохын тулд сонирхолтой хэмжилтүүд хийжээ.
.jpg)
Хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан ерөнхий боловсролын V сургуулийн сурагчдын хувьд хүмүүс олноор үйлчлүүлдэг фитнес зааланд мөн хүүхдүүд ихээр бужигнаж байдаг өөрсдийн сургуулийн анги8 танхимдаа агаарын чанарын хэмжилт хийж, нүүрстөрөгчийн давхар исэл болон дэгдэмхий органик нэгдлүүдийн хэмжээг тодорхойлсон байв. Өөр нэгэн багийнхан бидний зорчиж буй автобус хангалттай агааржуулалт хийж чаддаг уу, шинэ, хуучин автобусанд зорчих нь бидний эрүүл мэндэд нөлөөтэй юo гэх асуултад хариулт олохын тулд Офицеруудын ордноос ТБД Андууд хүртэлх маршрутаар явдаг 2015 болон 2023 онд орж ирсэн шинэ, хуучин автобуснуудад СО2-г хэмжиж, харьцуулалт хийжээ.
Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтран ажиллах саналын талаар дараах имэйл хаяг, утсаар холбогдоно уу. [email protected], 9005-1002.
| Өвөл юу болов: "Агаарын чанарыг сенсороор хэмжих нь" нээлттэй өдөрлөг боллоо |
|
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |