• Өнөөдөр 2026-10-30

БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ

БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудалд өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өглөөнөөс агаарын тээврийн компаниудын нислэгийн бүртгэл, тасалбар хэвлэх системд техникийн саатал гарч, гадаад руу нисэх зорчигчдын бүртгэлд ноцтой хүндрэл үүссэн талаар “Korea Herald” сайт мэдээлжээ. Тухайлбал, орон нутгийн цагаар 04:30 цагаас нислэгийн тасалбар хэвлэх системийг холбодог агаарын тээврийн сүлжээнд догодол гарч, бүртгэлийн хэсэгт урт дараалал үүсгэж, олонхынх нь нислэгийн цаг оройтоод байгаа юм байна.

Саатлын шалтгааныг Инчоны нисэх буудлын захиргаанаас агаарын тээврийн компаниудын ашигладаг АНУ-ын “AirLink” компанийн дэлхийн сүлжээний тогтворгүй байдлаас үүдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Улмаар Инчоны нисэх буудлаас захиргаанаас тасалбар олголт зогссонтой холбоотойгоор зарим компанийн нислэгүүдийг хойшлуулжээ.

 

 


БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188