• Өнөөдөр 2026-10-30

АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

2026-10-30,   126

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын удирдах албан тушаалтан С.А, Өлгий сумын удирдах албан тушаалтан Б.Т, Цэнгэл сумын удирдах албан тушаалтан Ж.А, Алтай сумын удирдах албан тушаалтан Х.С, нийтийн албан тушаалтан Х.Х, А.З нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлжээ.

Тодруулбал, С.А нь иргэнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх, Б.Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж байгууллагад хохирол учруулсан гэх, Ж.А нь бусдад давуу байдал бий болгосноор байгууллагад 51,4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх, Х.С, Х.Х нар нь байгууллагын төсвөөс удаа дараагийн үйлдлээр өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэх, А.З нь хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ явуулах үедээ эрүүгийн хэрэгт холбогдогчоос хахууль авсан гэх зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 


АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188