• Өнөөдөр 2026-10-31

Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг

2026-10-30,   250

Өмнөд Солонгосын жүжигчин Шин Мина tvN сувгийн “You Quiz on the Block” нэвтрүүлэгт оролцож, нөхөр, жүжигчин Ким Ү Бинтэй гэрлэснээс хойшхи амьдралаасаа хуваалцлаа. Нэвтрүүлэг энэ сарын 28-нд олон нийтэд цацагдсан.

Шин Мина нөхрийнхөө хамгийн их хэлдэг үгийг "Хөөрхөн байна" гэж онцолсон. Түүний хэлснээр Ким Ү Бин түүнийг өдөр нь муу байсан ч, жин нэмсэн ч үргэлж хөөрхөн гэж хэлдэг бөгөөд урьд өмнө харж байсан хамгийн хөөрхөн хүн гэж магтдаг аж.

Харин хосын бие биедээ хамгийн их хэлдэг өөр нэг үг нь "Хүргэлт ирчихэж" юм. Гэрт нь хайрцаг ихээр хуримтлагддаг тул энэ үгээрээ "хурдан задлаарай" гэдгээ бие биедээ сануулдаг гэнэ. Нэвтрүүлгийн хөтлөгч Ю Жэ Сок ч хаягийн шошго хуулах, хайрцаг хавтгайлах ажил үнэхээр төвөгтэй гэдэгтэй санал нийлсэн байна.

Ким Ү Бин, Шин Мина нар 10 жил үерхээд 2025 оны арванхоёрдугаар сард гэрлэсэн. Хуримаа хийхдээ тэд хамтдаа 300 сая вон хандивласан. Хосын олон жилийн турш тасралтгүй хийж ирсэн буяны үйлсийн тухай ярилцлагын үеэр хөтлөгч Ю Жэ Сок тэдний нийт хандив таван тэрбум воноос давсныг онцоллоо.


Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188