• Өнөөдөр 2026-10-29

Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ

Испанийн Хаант Улсад орчин үеийн Европын түүхэн дэх хамгийн том осол гарчээ. Тодруулбал, Испанийн нийслэл Мадрид хотоос Севилья хот хүрэх галт тэрэгт замын голд зогссон өөр нэгэн галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой хэрэг гарсан байна. Ослын улмаас 68 хүн амиа алдсан нь батлагдаад буй бөгөөд одоогийн байдлаар вагонуудыг тастан эрэн хайх аврах ажиллагаа явуулж байгаа аж.

          Түүнчлэн осолтой холбоотойгоор Испанийн Ерөнхий сайд Педро Санчес “Олон хүний амьдрал сүйрч, олон арван гэр бүл хагацлаа. Испани даяар гашуудаж байна” хэмээн мэдэгдэж, улс даяараа гурван өдрийн гашуудал зарлажээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр ослын газарт нисдэг тэрэг, дрон ашиглан ажиллагаа явуулж байгаа бөгөөд ойрх муж, хотуудаас аврагчид дайчлан ажиллуулж байгаа юм байна.

 


Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188