Энэхүү мэдээлэл нь зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой. Сэрэмжлүүлэг болгох үүднээс Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зам тээврийн ослын хэргийг тоймлон хүргэж байна. Сэлэнгэ аймгийн ... сумын Соёлын ордны танхимын эрхлэгч Л.Ю нь тус аймгийн ... суманд зохион байгуулагдах сургалтад оролцохоор соёлын ордны нэр бүхий 3 ажилтан, өсвөр насны нэг хүний хамт Ланд-100 загварын тээврийн хэрэгслээр Шаамар сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож, замын эвдрэлийг тойрч гарах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, 4 хүний амь нас хохирсон хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-ад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Прокуророос Л.Ю-г орон нутагт томилолтоор явуулахдаа аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр хангаагүй ажил олгогч “Соёлын ордон”, мөн Шаамар сумд харьяалагдах хатуу хучилттай авто замын засвар, бэлэн байдлыг хариуцсан “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийг тус тус иргэний хариуцагчаар татсан байна. Тус тээврийн хэрэгслийн жолооч Л.Ю нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Үүнд:
-12.3 дахь заалт: “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”;
-12.1 дэх заалт: “жолооч хөдөлгөөний агаарын нөхцөл, эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”;
-11.3 дахь заалт: "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс Л.Ю-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн дөрөв дэх хэсгийн 4.2 дахь заалт (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогч нарын ар гэрт нийт 105.9 сая төгрөг төлснийг дурдаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Амь хохирогч (насанд хүрээгүй хүн) -ийн ар гэрээс нэхэмжилсэн мөнгөний үлдэгдэл 96.6 сая төгрөг, мөн хохирогч нарын ар гэрийн сэтгэцэд учирсан хор уршигт тус бүр 99 сая төгрөг, нийт 396 сая төгрөгийг шүүгдэгч Л.Ю болон иргэний хариуцагчаар татагдсан Сэлэнгэ аймгийн ... сумын “Соёлын ордон”, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иас тус тус хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
| ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ |
|
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |