Төрийн ордон хэзээнээсээ л хэрүүл, зодооны талбар болсоор ирсэн. УИХ-ын гишүүд нь гар зөрүүлж, сайд,гишүүнгүй салаавчаар “байлддаг” болоод удаж байна. Намрын чуулган эхэлснээс хойш төсвийн төсөл хэлэлцэх чуулганы болон байнгын хороодын хуралдааны үеэр Засгийн газрын сайд нар нь УИХ-ын гишүүдээ занаж, загнаж, элэг доог болгох нь хэвийн үзэгдэл болов. Тэдний энэ гайт “өвчин” дээрээсээ доош, гишүүнээсээ туслахдаа халддаг бололтой. Өчигдөр гэхэд л Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах М.Энхцэцэг гишүүний биед халдсан гэх маргаан дэгдэж, цахим орчинд иргэдийг талцуулаад амжив. Өөрийнх нь гишүүн хүн, өрөөл бусад нь хэн ч биш мэтээр харьцах болтлоо ухамсрын доройтол, харилцааны доголдолтой болсон туслахууддаа анхаарахгүй бол тун удахгүй “Туг тахиулах” ойрхон байна шүү эрхэм гишүүд ээ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хоёр ч туслах цахим орчныг шуугиулж, цаг үедээ тодроод байна. Тухайлбал өнгөрсөн найман сард гишүүний шинэ туслах гэх дал мөрөө гаргасан цамц өмсөж, энгийн хувцасласан бүсгүй төрийн ордонд, сайдын өрөөнд шууд явж ороод, үеийн хүмүүс шиг хөгжилдөж байгаа бичлэгээ өөрөөр нь хийлгэж, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байдаг. Эл явдлын маргааш нь туслах бүсгүй “Миний ажлын анхны өдөр байсан юм л даа. Ирээд ажлын байртайгаа танилц гэхээр нь өмсөж явсан хувцастайгаа яваад очсон нь буруудлаа. Гишүүн их нээлттэй хүн байсан болохоор бичлэг хийдгээ хэлсэн. Үеийнхээ залуучуудад төрийн ажил ямар байдгийг танилцуулъя. Та миний бичлэгийг хийгээд өгөх үү гэхэд гишүүн “тэгье” гээд л хийсэн юм. Битгий сөрөг муухайгаар хараарай. Би дараа дараачийн өдрүүдийн бичлэгээ ч гэсэн оруулъя гэж бодож байна” хэмээн ярьсан бичлэгээ дахин нийтэлсэн нь мөн л олны дургүйцлийг хүргээд амжсан.
Харин өчигдөр түүний туслах Б.Ичинхорлоо УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг хэвлэлд яриа өгч байхад нь биед нь халдсан гэх. Үүнийгээ тэрбээр “Төрийн ордон дотор, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн хажуугаар нь өнгөрч байсан юм. Гэтэл М.Энхцэцэг гишүүн “УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа туслахаа том албан тушаалд тавих гэж байна” гээд худлаа ярьж зогссон. Тэгэхээр нь хажуугаас нь ороод “Би Б.Найдалаа гишүүний туслах байна. Би ямар ч албан тушаал дээр очих гээгүй. Гишүүний туслахын ажлаа хийгээд л явж байна. Та яагаад худлаа яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Харин гишүүн утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд эхэлсэн. Би камерыг нь дараад та болиоч ээ гэж хэлсэн. Үүнийг “Биед халдлаа” гэж худлаа хэлж байна” хэмээн тайлбарласан байдаг. Хэрэв үнэхээр М.Энхцэцэг гишүүн баримт нотолгоогүй, худлаа ярьсан бол түүнийг нь хууль, хяналтын байгууллага тогтоож холбогдох арга хэмжээг нь авах ёстой. Гэтэл гишүүнээ өмөөрч “Би гишүүний туслах байна. үнэмлэхээ аваад ирлээ” хэмээн даналзаж буй туслахыг харахад УИХ-ын гишүүд болон тэдгээрийн туслахууд харилцаа, хандлага, ёс зүй хэрхэн доройтолд орсныг харуулаад амжив. Ярилцлага авч буй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, зураглаачийг ч хүн чинээ тоосонгүй. Наанадаж хүн ёсоо сахиж өөрөөсөө эгч хүнтэй зөв харьцах, цаанадаж төрт ёсоо дээдэлж төрийн түшээтэйгээ хүндэтгэлтэй хандах учиртай байлаа. Сайдаасаа зэмлэл хүртсэн үү, нэр төрөө бодсон уу төд удалгүй сэтгүүлчдийн өмнө эргэн гарч ирж “Биед нь огт хүрээгүй. Халдсан гэдэг нь худлаа. УИХ-ын гишүүн ярилцлага өгч байхад нь хажуугаас нь орсон нь миний буруу. Уг үйлдэлдээ уучлалт гуйж байна” хэмээн мэдээлэл өгсөн. Тэр бүү хэл сайд нь “Эмэгтэй хүмүүс бие биедээ халдах нь ч юу юм.УИХ-ын гишүүнтэй хүндэтгэлгүй харьцсан бол тэр нь буруу. Би туслахынхаа өмнөөс уучлалт гуйя” хэмээн мэдэгдсэн. Хаанаас, ямар хүн олж туслахаар ажиллуулаад байдаг нь хачирхалтай ийм нэгэн гишүүн УИХ-д сууж байна. Эрх мэдлээ алдаж мэдэх хүмүүсийн эхний эгнээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа зогсож буй. Баартай, балагтай туслахуудынхаа эрээ цээргүй үйлдлээс болж нэг л өдөр сайдын албан тушаалаасаа салах вий Б.Найдалаа гишүүн ээ.

Одоогоос жилийн өмнө Б.Пүрэвдорж гишүүний тухай шуугиан гарахад түүний таслах энэ үгийг хэлж байлаа. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан “УИХ-МАН-Бүлэг-2020” групп чат дээр “Б.Пүрэвдорж гишүүн ажлын байранд ёс зүйгүй, увайгүй хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргалаа. Ямар ёс зүйтэй хүмүүс төрд ороод ирчихсэн юм бэ” хэмээн бичиж байжээ. Түүнд нь УИХ-ын дэд дарга Б.Булгантуяа “Тэгдэг шүү. Би ч хэд хэдэн удаа өртсөн” хэмээн хариу бичиж байсан чат нь олон нийтийн сүлжээнд ил болсон байдаг.
Манай сэтгүүлч энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбогдож, тодруулахаар гар утас руу нь залгахад түүний туслах утсыг нь авч, тайлбар өгсөн байдаг. Тэрбээр “Б.Пүрэвдорж гишүүн ёс зүйгүй, хүчирхийллийн шинжтэй үйлдэл хэзээ ч гаргаж байгаагүй. Тийм учраас өөрсдийгөө Б.Пүрэвдорж гишүүний хүчирхийлэлд өртсөн мэтээр бичиж, яриад байгаа гишүүд хуулийн байгууллагад хандаж чадахгүй. Харин бид Б.Пүрэвдорж гишүүнийг гүтгэсэн энэ байдал цаашид даамжрах юм болж хуулийн байгууллагад хандах болно. Б.Пүрэвдорж гишүүнийг ёс зүйгүй, хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргасан гэж бичиж буй гишүүдийг зохион байгуулалттай, өшөө авах зорилгоор дээрх чатыг ил болгосон гэж үзэж байгаа. Б.Баярсайхан УИХ-ын гишүүн байхдаа Б.Пүрэвдорж гишүүнийг мөн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргасан мэтээр ярьж байсан. Тухайн үед Б.Пүрэвдорж гишүүн санамсаргүй байдлаар түүнийг тохойгоороо шүргэсэн юм билээ. Одоо дахин тэр тухай олон нийтэд тарааж байгааг нь улс төрийн зорилготой гэж үзэж байна” хэмээсэн байдаг. Хэн нэгний туслах, хэн дуртай гишүүнийхээ нэрийг цохож байгаад “Та нар хууль шүүхийн байгууллагаар шалгуулж чадахгүй ээ” хэмээн бардамнасан байдаг. Түүний энэ пээдгэр харилцаа, ёжилсон хандлага цаанаа олон зүйл өгүүлнэ. Угтаа бол түүний энхрий хайрт гишүүнийг ёс зүйгүй, хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргасан эсэхийг хууль, хяналтын байгууллага тогтоож, олон нийтэд мэдээлдэг. Үүнээс биш хууль, хяналтын байгууллага хэнийг шалгах эсэхийг Б.Пүрэвдорж гишүүний туслах шийддэггүй байлтай.

 - 2026-10-29T083650_791.jpg)
| ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД |
|
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |