• Өнөөдөр 2026-10-30

"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарчээ

          Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц”-д 2026 оны аравдугаар сарын 29-ний 20:56 цагт  гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авахаар Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Станцад гарсан гэмтлийн шалтгаан, нөхцлийг тодруулж, хэвийн горимд шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.
 
        “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74000 км2 нутаг дэвсгэрт орших нийт 60 000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц билээ.

"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188