• Өнөөдөр 2026-10-29

Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ

2026-10-29,   139

          Шатахуунтай холбоотой арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

          Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэд сайд Б.Мөнхтамир "Ирэх долоо хоногоос арваннэгдүгээр сарын захиалгуудыг хийнэ. 69500 тонн шатахуун нийлүүлэхээр урьдчилсан мэдээ ирж байна. Дээрээс нь БНХАУ-аас 8000 тонн, Солонгосоос 12000 тонн, Казасктанаас 3000 тонн захиалга хийхээр эхний ээлжит баталгаажаад явж байна. Ингэснээр арваннэгдүгээр сард 92000 тонныг урьдчилсан байдлаар захиалга хийсэн байна. Хэвийн үед сардаа 70-75 мянган тонн шатахууныг хэрэглэдэг. Нөгөө талаар бид олон нийтэд мэдээллийг нээлттэй өгөхгүй байгаагаас бухимдал үүсээд байна. Өнөөдрийн шуурхай хурал дээрээс тодорхой үүрэг даалгаврыг өглөө. Монополын эсрэг газраар ахлуулсан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний газрын байцаагч нар, Ашигт малтмал газрын тосны газрын ажилтнууд нийлсэн хяналт шалгалт буюу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх Ажлын хэсэг нэмж гарлаа. Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс эхлээд зохицуулалтыг хийнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 43.1-ийн гурав дахь заалтыг аж ахуй нэгжүүд хэрэгжүүлж байна уу, үгүй юу, Шатахуун түгээх станцдаа үлдэгдэлтэй мөртлөө шатахуун олгож байна уу, мөн Ашигт малтмалын газраас хийж байгаа мэдээллийн систем дээр шатахуун олгож, дууссан мэдээллийг үнэн зөв оруулж байна уу гэх үйл ажиллагаан дээр хяналт тавьна" гэв. 

 


Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188