• Өнөөдөр 2026-10-30

Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо

     Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг холбогдолгүй гэж үзэн цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

      Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсны дараа хохирогчийн ээж  Г.Отгонтуяа "Улсын Дээд шүүхийн шийдвэр өнөөдөр эцэслэн гарлаа. Миний хувьд хоёр жил, дөрвөн сар, есөн хоногийн хугацаанд явахдаа яагаад миний охиныг онц хэрцгийгээр бүрэлгэсэн энэ хэрэгт оролцсон оролцогч, хамтрагч, гүйцэтгэгч, зохион байгуулагч болсон хамжигч нар нэг хүн дээр хэргээ тохоод, хоёр хүн нь ялаас мултрах гэсэнд ээж хүний хувьд төдийгөөс өдий хүртэл гомдол гаргаж явсан. Хуулийн байгууллага, хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нар, хүрээлэн байгаа ард түмэн, гэр бүлийнхнээсээ яагаад гэдэг асуултыг асуусаар ирсэн. Яагаад гэдэг асуултаа Монголынхоо Дээд шүүхдээ өчигдөр танхимд танилцуулж, хариултынхаа хүрээнд өнөөдөр шийдвэрийг эцэслэн авлаа. Хэргийг дахин хэлэлцэхээр боллоо. Хэрэгт оролцсон, хохирогч статусаар тогтоогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо. Нөгөө хэргийн оролцогч Э.Ган-Эрдэнийг цагаатгасан хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүх зөв шийдвэр гаргалаа гэж харлаа. Энэ хүртэл явсан Монголынхоо нийт ард түмэнд баярлалаа. Энэ хэргийг дахин хэлэлцэхээр боллоо, гэм буруутай хүмүүс гэм буруугаа хүлээх болж байна. Хүүхэд хүнд хайрлагдах, хамгаалагдах ёстой, шударга ёс гэж байх ёстой гэдэг үүднээс цаасан дээр буулгасан эхний хуудсаас эцсийн хуудас хүртэл энэ хэрэг дээр ажилласан өмгөөлөгч нартаа баярлалаа" гэлээ.

 

Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188