• Өнөөдөр 2026-10-29

Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана

    "Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, өмнөх жил Азийн аварга болон ДАШТ-д дараалан түрүүлсэн Хойд Солонгосын Ох Кён-Рёнтой барилдахаар сугалаа татлаа. Тэд энэ оны "Улаанбаатар опен" тэмцээнд оноолтоор таарч хүч сорьсон билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-д Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөж, Испани болон Нигерийн бөхчүүдийн ялсныг нь хүлээхээр болов.

    Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд залуу тамирчин Б.Зэнээмэдэр, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн Вазген Теванянтай барилдана. Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Т.Дэмчигдорж, Туркийн Алперен Токгозтой хүч сорино. Ялсныг нь шигшээ 16-д АНУ-ын тамирчин, олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Кайл Снайдер хүлээж байна. Үдшийн 21:00 цагаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана.

 


Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188