Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн гол, Бурхантын ам орчимд айлын гэр рүү баавгай дайрч, 40 настай эрэгтэй газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед цуг байсан 55 настай эмэгтэй хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд хэрэг гарсны дараа мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллагаа явуулж, тус баавгайг өгөөш тавьж устгасан байдаг. Баавгайнд бариулсан эмэгтэйн биеийн байдал ямар байгаа талаар түүний дүүгээс тодруулсан юм.
-Эгчийнх нь биеийн байдал ямар байна вэ. Эмнэлэгээс гарсан уу?
-Эгч минь ГССҮТ-өөс гараад дүүргийнхээ эмнэлэгийн эмчийн хяналтад толгойныхоо боолтыг солиулж байгаа. Ганцаараа босож явж чадаж байгаа хэдий ч удаан явж чадахгүй толгой нь эргээд байгаа. Толгой дээр нь эрхий хурууны дайтай үхжилт үүссэн. Шимэгдэх эсэхийг харж байгаад толгойны хагалгаанд дахин орох эсэхийг нь шийднэ гэж эмч нар хэлсэн. Түүнд нь одоогийн байдлаар тос түрхээд явж байгаа. Эгчийн минь чамархай, зулайн арьс хууларч, эрүүний яс нь хугарсан ч амьд үлдсэн нь зол гээд сууж байна.
-Эмнэлэгт байхдаа ямар эмчилгээ хийлгэсэн бэ?
-Толгой болон эрүүний хагалгаанд ороод эмнэлэгээс гарсан. Эрүүний хагалгаанд орсон болохоор хатуу зүйл зажилж болохгүй гурван сар хоолны дэглэмтэй байгаа. Байнга шингэн, хөнгөн хүнс хэрэглэж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь янз бүрийн мэдээлэл гарснаас болж сэтгэл зүйн хямралд орсон. Одоо арай дээрдэж байгаа.

-Эгчийнх нь эмчилгээнд зориулж хандивын данс нээх асуудал яригдаж байсан. Хэвээрээ юү?
-Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед данс нээгээд 200 гаруй мянган төгрөг цугласан гэж байсан. Шинээр нээсэн дансанд нь мөнгө нь байгаа.
Хохирогч эмэгтэй ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд дотооддоо бүрэн эмчлүүлэх боломжтой юм. Гэмтлийн хувьд толгойн хэсэгтээ том хэмжээний хуулагдсан шархтай, цууралттай, эрүү нь хугарсан, мөр нь хүнд гэмтсэн, цээж, хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай байсан юм. Түүнийг эмнэлэгт хэвтэх үед нь хандивын данс нээж, тусламж үзүүлэх тухай хэвлэлийн бага хурал хийж байсан билээ. Тодруулбал, Улсын харцага Г.Ганхуяг “Би өөрөө анчидтай ойрхон, ан гөрөө сонирхдог хүн учраас баавгайн талаарх мэдээллийг хүргэе гэж бодсон. Баавгай ойрын 10 км радиусыг өөрийн эзэмшил хэмээн үздэг учир хүч чадалтай баавгай ой модонд үлдэж, газар нутаггүй, идэш тэжээлгүй болсон баавгайнууд суурьшлын бүсэд орж ирж байна хэмээн таамаглаж буй. Баавгайг мэдэхгүй хүмүүс бамбарууш мэт хайрлаж, өрөвдөж байна. Энэ зэрлэг, аймшигтай амьтнаас иргэдээ хамгаалж, агнах хэрэгтэй. Анчдад ойн гүнд байгаа бусад баавгайг хөөгөөд байгаа тэр эр баавгайг агнах зөвшөөрөл өгөөч” гэлээ.
Харин хохирогч эмэгтэйн дунд хүү Т.Дэлгэрцогт “Манай ээж хүнд гэмтсэн учраас сайн ярьж чадахгүй байгаа, шоконд орсноос ч болсон байх. Ар гэрийнхэн маань бүгд айдаст автсан, үнэхээр хэцүү байна. Ээж маань юм ярьж чадахгүй хэрнээ бага дүүг маань л их асуусан. Та бүхэн минь тус болооч” гэлээ.

Мөн хохирогч эмэгтэйн хөрш Ш.Одонгоо “Баавгай гэрийг араас нь задалж ороод хүнд гэмтээсэн байна. Баавгайд бариулж хүнд гэмтсэн эмэгтэй шөнөжин ёолж хонож байгаа. Дахиад хэд хэдэн хагалгаанд орох хэрэгтэй байгаа бөгөөд дотооддоо бүрэн эмчлүүлэх боломжтой. БЗД-ийн ЗДТГ-аас орон гэрийг нь сэргээхэд зориулж мөнгө гаргаж өгөхөөр болсон. Хохирогч эмэгтэй монгол гэрт амьдрахаас айж байгаа. Тэр газраа байшин барьж, малын хажууд байж, цагаан идээ хийнэ гэж үр хүүхэд нь санал гаргасан. Баавгайн халдлагад өртсөн эмэгтэй эмнэлгээс гараад ирэхэд гэр орон, өмсөх хувцас хунар юу ч байхгүй болсон. Баавгайд бариулж нэг хүн нас барж, нэг нь эмнэлэгт эмчлүүлж байхад Байгаль орчны яам бидэнтэй огт холбоо бариагүй. Яаж байна, яах уу, ийх үү гэж ер асуугаагүй. Ахан дүүс, хамаатан садан нь эмнэлгийн бүх зардлыг гаргаад явж байна. Ар гэрийн боломж бололцоо тааруу байна. Тийм учраас ард түмэн минь хандивын гараа сунгаж, тус болооч” хэмээн иргэдээс тусламж хүсэж байсан юм.

Харин дээрх хэрэг гарснаас хойш буюу өчигдөр Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй баавгайд бариулсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 35 настай иргэн М өчигдөр 08:00 цагийн үед тугал мөөрөх дуунаар гэрээсээ гарч, 150-200 метр зайд мотоциклтой очсон байна. Тухайн үед баавгай тугалыг нь барьчихсан байсан бөгөөд малчин руу дайрчээ. Улмаар иргэн М толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан ил шархтай, гарын бугалга нурууны хэсэгт баавгайны хумс орсон гүн шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар тухайн иргэнд өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр "Үхрээ хураагаад модон дунд явж байтал баавгай гарч ирээд, дайрсан. Тухайн үед "шок"-нд орчихсон байсан болохоор гэртээ ороод эхнэртээ юу ч гэж хэлж чадахгүй байсан" гэв.
Харин Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гавал, тархины мэс заслын эмч Б.Дөлгөөн "Баавгайд бариулсан иргэний биеийн байдал дажгүй сайн байгаа. Толгойн оройдоо бага зэргийн шархтай, баруун гарын бугалга, нуруу болон бүсэлхий орчимдоо зулгарсан шархтай байдалтай эмнэлэгт ирсэн. Эмч нар шархыг цэвэрлэж ариутгаад боосон. Тухайн иргэн малгайтай цамцтай явсан учир өөрийгөө хамгаалж, доош харан хэвтэж ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй гэсэн. Өвчтний хэлж байгаагаар баавгай түүнийг ганц хоёр удаа алгадаж, самардаад тууж явсан үхэр рүү нь яваад өгсөн гэсэн" гэв.
| БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА |
|
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |