• Өнөөдөр 2026-10-30

"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо

          Цагдаа, дотоодын цэргийн ахмадын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Туг минь сүлд минь” түүхэн номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт боллоо.
 
Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашням, удирдлагууд, ахмад ажилтнууд, үе үеийн тугчид болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
       “Туг минь сүлд минь” ном нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тугийн түүхэн замнал, уламжлал, үе үеийн тугчдын үйл хэрэг, ахмад үеийнхний гавьяа зүтгэлийг баримтжуулан үлдээснээрээ онцлог юм. 
Энэхүү бүтээлээр дамжуулан байгууллагын түүхэн замнал, үе үеийн алба хаагчдын эх орон, ард иргэдийнхээ амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн хөдөлмөр, хичээл зүтгэл, эрхэм уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
 

"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188