• Өнөөдөр 2026-10-29

Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй

             УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Бор тээгийн ордтой холбоотойгоор хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
Тэрбээр  “Бор тээгийн ордын асуудлаар би маш олон тайлбар хийсэн. Нэгдүгээрт, Амарбаясгалан гэдэг хүнтэй тус орд ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгийг дүгнэсэн шүүхийн шийдвэр гарсан. Би хэвлэл мэдээллийн байгууллагатай ер нь шүүхдэлцэж үзээгүй. Нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага дээр намайг “Бор тээгийн орд”-ыг эзэмшдэг гэсэн утгаар бичсэн. Энэ асуудлаар нь би Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр ч гарсан. Би үүнийг зориудаар олон нийтэд зарлаагүй. Тухайн байгууллагын нэр хүндийг бодож байна. Мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа асуудал нэг мөр цэгцэрсний дараа мэдэгдэл хийнэ. Ард иргэддээ хандаж хэлэхэд Бор тээгийн ордыг нэг өдөр, нэг минут, нэг секунд ч хэн нэгэн хүн огт эзэмшиж байгаагүй. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд байдаг Таван толгойн стратегийн бүлэг ордын нэг. Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй. Энэ бол нүүрсний хулгай гэдэг том сэдвийг дарахын тулд Амарбаясгалан болон түүний хэсэг бүлэг нөхдийг улс төрийн хэрэгт холбогдуулан дарж авах гэсэн сонирхол. Би хууль хяналтын байгууллагын дуудсан цагт нь очиж, асуусан асуултад нь хариулж мэдүүлгээ өгөөд явж байгаа” гэв. 

Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188