• Өнөөдөр 2026-10-29

Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ

        Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Их мухар гэх газарт өнөөдөр 08:40 цагийн орчимд малчин руу баавгай дайрч, гэмтээсэн гэх дуудлага бүртгэгдсэн байна.
 
          Тугал мөөрөх дуунаар малчныг очтол, тугалыг нь барьчихсан байсан баавгай малчин руу дайрсан байна. Тухайн хүн харин доош харж хэвтсэнээр баавгай толгой, дагз хэсгийг хазаж, хүзүү орчимд нь самардаж байгаад холджээ. Малчин зугтаж амжсан бөгөөд Баянгол сумын Эрүүл мэндийн төвийнхөн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Баянгол сумын Засаг дарга, Онцгой байдал, цагдаагийн албан хаагчид хэргийн газарт ажиллаж байгаа юм байна.

Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188