• Өнөөдөр 2026-10-29

АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна

     Шатахуунтай холбоотой мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл өглөө.

          Энэ үеэр тус яамны дэд сайд Б.Мөнхтамир "Ашигт малтмал газрын тосны газраас хэрэгжүүлж байгаа систем арванхоёрдугаар сарын дунд гэхэд автоматжаад эхэлнэ. Аж ахуй нэгжүүдийн авч байгаа орлого болон шатахууны мэдээлэл автомат системээр дамжин олгоно. Мөн өнгөрсөн хугацаанд Шуурхай штабын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалагчдад оочергүй шатахуун олгохгүй бол тухайн хүмүүсийн онцлогтой холбоотой асуудал гарч байгаа. Иргэдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх, сошиал хаягаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хуурамч үнэмлэхийг зарах сөрөг нөлөөлөл гарч байна. Оочер дарааллын урдуур дайрч авах зорилготой хуурамч үйл ажиллагаа явуулж байгаа газрыг хуулийн байгууллагад шалгуулаад явна" гэлээ.


АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188