• Өнөөдөр 2026-10-29

Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо

     Их, дээд сургуулийн номын сан нь оюутнуудын чимээгүйхэн ном уншиж, хичээл хийх таатай газар боловч чухал дуудлага хүлээн авах шаардлагатай гардаг. Тийм үед эргэн тойрны хүмүүстээ саад болох вий гэж санаа зовно. Онлайн хуралд оролцох хэрэгтэй болсон ч хувийн орон зай олдохгүй үе гарах нь бий. Мөн ямар нэг зүйлийг чангаар унших эсвэл товчхон ярьж хэлэх хүсэл төрдөг ч олон нийтийн газар тэгэх нь эвгүй санагддаг тохиолдол ч байдаг.

    Сүүлийн үед Хятадын олон их сургуулиуд номын сандаа чимээгүй орчин бүхий тусгай өрөөг байрлуулж байна. Утасны яриа, ажлын ярилцлага, бүлгийн хэлэлцүүлэг хийхэд тохиромжтой энэхүү хувийн орон зай гэрэлтүүлэг, цахилгааны залгуур зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан юм. Цахим сургалт, харилцаа холбоог дэмжих зориулалттай “Дуу тусгаарлагч бүхээг”-т оюутнууд онлайн захиалгын систем болон QR код ашиглах арга замаар нэвтрэх боломжтой.

Эх сурвалж: “Анд” студи.


 

 


Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188