Өвлийн эхэн сар эхэлж, хүйчний эрч чангарсан эдгээр өдрүүдэд хот, суурин газрынхан өвлийн идшээ базаахаар зэхэж эхэлжээ. Хот сууринд амьдрах иргэдийн боломжтой нэг нь малчдын гар дээрээс бог, бод малыг боломжийн үнэ ханшаар худалдан авахыг зорьдог. Иймд бид махны худалдааны гол цэг болох “Эмээлт” захаас өвлийн идэшний үнэ ханш ямар байгааг сурвалжлан хүргэж байна. “Ах, дүүгээ мэддэг арваннэгэн сар гарлаа” гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихсэнгүй. Яг өдийд хот, хөдөөгийнхөн өвлийн идшээ бэлдэж, мал, махны эрэлд гардаг. Малчид ч ялгаагүй хот руу хэдэн малаа ачаад, өндөр үнэтэй өгчих санаатай ирнэ. Өөрөөр хэлбэл, малчдын мөнгөтэй болдог цаг нь өвлийн идэшний үе билээ.
Товчхондоо арваннэгдүгээр сар бол нийслэлийн иргэд болон малчдын "болзох" ид үе. Монголчууд бид энэ үеийг "Цаг цагаар нэг цагаан сараар нэг цадна. Үе үе нэг цадаж, үхэр алахаар нэг цадна" гэж хэлэлцдэг. Үнэхээр л хот суурин газрынхны хувьд идшийн цагаар л нэг ханатал нь хөргөгчөө дүүргэдэг нь нууц биш. Энэ ч утгаар иргэд аль тарга тэвээрэг ихтэй үхэр, адуу сонгож, нүдэлж байгаад л хэдэн төгрөгөө гар татахгүй тоолж өгнө.
Аймгийн төв, хотынхон нийлээд малчдын хотноос ирээд мал, махаа авбал бид арай бага үнээр өгч таарна
Төв аймгийн Лүн сумын малчин Г.Гансүх “Цас орсон учраас одооноос малчид идшээ хийж эхлэх байх. Өчигдөр манай айлын хүн хоёр үхэр, хэдэн хонь гаргаад аймгийн төв рүү борлуулахаар явсан. Арвайхээрт үхрийн мах бөөний үнэ нь 32000, хонины мах 24,500 төгрөгийн үнэтэй байгаа дуулдсан. Малчид идшээ хийж, хот суурин газрынхаа идшиндээ мах аваад ирэхээр үнэ нь жаахан буурах байх. Зарим малчин айл махны үнэ буухаас өмнө махаа борлуулах сонирхолтой учраас малаа эрт төхөөрөх нь бий. Аймгийн төв, хотынхон нийлээд малчдын хотноос ирээд мал, махаа авбал бид арай бага үнээр өгч таарна” гэв.
.jpg)
Малчдын хувьд ч хавар, намар зундаа хамаг соргог, шимт ургамалтай гэсэн газруудаар нь идээшлүүлж, тарга авсан бог, бод малаа боломжийн үнээр өгсөндөө сэтгэл ханаж, хэн хэндээ сэтгэл хангалуун наймаа болдог
Өвлийн бэлтгэлээ базаахаар иргэд хэдийн махны эрэлд гарч, эмээлт зах малчид, иргэдийн хөлд дарагджээ. Орон нутгийн дугаартай портер машины дэвшин дээр 10-20 тооны бог мал ачсан нэг залуу “За Хөвсгөл аймгаас ирсэн тарга, тэвээрэг сайтай хонь зарж байна. Үнэ тохироод өгнө шүү” гээд хоолойны чадлаар орилно. Хажуугаар нь гарсан нэгнийг “Чи наад эр хонио 450 мянгад аваад яв. Би 10 сайн эр хоньтой ирээд одоо ганц наадах чинь л үлдчихээд байна. Үнэ нь өндөр байвал 450-600 мянгад авчих” гэх малчин эр худалдан авагчийг ятгана. Түүний санал болгосон эр хонь 30 кг жинтэй байгаа аж. Харин худалдан авагч иргэн бага зэрэг эргэлзэж байснаа өөр малын үнэ ханш судлахаар яваад өгөв.
Манай хонь 24кг жингээс эхлээд татаж байгаа. Үлдсэн нэг сайн эр хонио 550 мянгад өгөх гээд л зогсож байна.
Булган аймгийн Бүрэгхангай сумын малчин “Би өчигдөр өглөө 30 хонь ачиж ирээд, өнөөдөр зарж дуусах гэж байна. Махны эрэлт их байгаа болохоор удахгүй дахиад хэдэн тооны мал ачиж ирэх санаа байна. Бид чинь хол газраас ирсэн болохоор замын зардал багагүй гарна шүү дээ. Ядаж байхад бензин, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Хэдэн малынхаа буянд л өдөр хоногийг болгож байна. Одоо нэг эм хонь, бага насны гурван хонь, нэг эр хонь үлдчихээд байна. Манай хонь 24кг жингээс эхлээд татаж байгаа. Үлдсэн нэг сайн эр хонио 550 мянгад өгөх гээд л зогсож байна. Зарим нь тэгсхийгээд л өнгөрөх юм. Уг нь тарга, тэвээрэг сайн авсан байгаа биз. Хонины тарга хэр зэрэг байхаас хамааран 400 мянгаас 600 мянган төгрөгт борлуулж байна” гэв.
.png)
Энэ жил идшинд бод малын эрэлт илүү нэмэгджээ. Торон хашаанд байх цөөн тооны бод мал дундаас адуу, үхэр нэг, хоёроор л үлдсэн байх. Гаднаас орж ирсэн нэгэн иргэн малчнаас идэшний үхрийн үнэ ханш асууж “Би идэшний хоёр үхэр авах гэсэн юм. Аль аймгаас ирсэн бэ. Ямар үнээр борлуулж байгаа юм” гэхэд мал зарж буй малчин “Одоо үлдсэн ганц үхэр л байна. Идэшний үхэр 2.5-4.5 сая төгрөгийн үнэтэй байгаа. Сувай үнээг 3,0 сая төгрөг. Хэрвээ хоёр, гурваар нь авах гэж байгаа бол дахиад хөдөөнөөс мал ирнэ. Зарим аймгаар зуд болно гээд малчид сандралдаад муу үхэр авчирч зараад л байна” гэв.
Бод малын хэсэгт идэшний мал сонирхож худалдан авахаар зорьж буй Улаанбаатар хотын иргэн Б.Баярсайхан хэд хэдэн малчид дээр очиж үнэ ханшийн талаар асууна. Гэхдээ малчид өглөө авчирсан ихэнх малаа борлуулж дууссан тул түүнд сонголт бага үлджээ. Тэрбээр “Энэ жил идэшний бод малын үнэ ханш өмнөх жилүүдээс арай л их өсжээ. Гэхдээ бог малын үнэ бага зэрэг өссөн байна. Би бод мал авахаар үнэ судлаад л явж байна. Манайх ам бүл зургуулаа. Зургаан хүнд ганц соёолон үхэр өвөл хангалттай хүрдэг л юм. Өнөөдөр оройтоод ирчихсэн чинь иргэд хамаг сайн адуу, үхрийг нь шилээд авчихаж. Хэд хоногийн дараа ирж дахиад бод мал судалъя даа.” гэв.
Иргэд, малчдын хооронд худалдаа, наймаа ид өрнөж байх зуур зарим нь гэдэс цувдай цуглуулан бойны хэсгээс шуудайлан авч явна. Харин өвлийн идшиндээ амьд мал авсан иргэд бойчин хөлсөлж махаа шуудайлан хотын төв рүү авч явах аж.

| ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА |
|
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |