• Өнөөдөр 2026-10-30

МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    БНСУ-ын Сөүл хотноо болж буй Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага-AFoCO-гийн Ассамблейн XV чуулганаар “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн нөхөн сэргээлт, түймрийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг хангах төв байгуулах” төслийг 1.08 сая ам.долларын нийт төсөвтэйгөөр баталлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга О.Буяннэмэхээр ахлуулсан төлөөлөгчид тус чуулганд оролцож, Монгол Улсын ойн салбарын тэргүүлэх хэрэгцээ, хамтын ажиллагааны чиглэл, төслийн хэрэгжилтийг дэмжихэд байр сууриа илэрхийлэв.

   Төсөл нь доройтсон болон түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, мод үржүүлэг, сургалтын төвийг хөгжүүлэх, түймрээс урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ойн нүүрстөрөгчийн тооцоолол, мониторингийн суурийг бэхжүүлэхэд чиглэнэ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг урт хугацааны нөхөн сэргээлт, ойн хамгаалал, олон улсын хамтын ажиллагаатай уялдуулах бодит алхам боллоо.


МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188