• Өнөөдөр 2026-10-30

Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа

2026-10-30,   102

Улсын дээд шүүх өнөөдөр Г.Отгонтуяагийн охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Хохирогчийн ээж Г.Отгонтуяа шүүхийн шийдвэрийн дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Түүний хэлснээр, Улсын дээд шүүх Э.Номин-Эрдэнэд холбогдох анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хэргийн талаарх гомдлыг Улсын дээд шүүхийн танхимд өчигдөр хэлэлцэж, өнөөдөр эцсийн шийдвэрээ гаргасан байна.

Г.Отгонтуяа хэргийн явцын талаар ярихдаа "Энэ хэрэгт оролцсон хүмүүс нэг хүнд хэргээ тохож, хоёр хүн ялаас мултрах гэсэн. Үүнд ээж, иргэн хүнийхээ хувьд хоёр жил дөрвөн сар ес хоногийн турш гомдол гаргаж явлаа. Хуулийн байгууллага, ард түмнээсээ "яагаад" гэсэн асуултыг асуусаар ирсэн. Тэр асуултынхаа хариуг өнөөдөр Улсын дээд шүүхээс авлаа" гэв.

Тэрбээр "Би зөвхөн охиныхоо төлөө биш, хүүхдийн язгуур эрх ашиг, хүүхэд хайрлагдах, хамгаалагдах ёстой, шударга ёс байх ёстой гэдэг үүднээс энэ хүртэл явсан. Бид бүгд Улсын дээд шүүхийг зөв шийдвэр гаргалаа гэж харж байна. Гэм буруутай хүмүүс гэм буруугаа хүлээх ёстой" хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр дэмжсэн нийт ард түмэн болон хэргийн эхнээс эцэс хүртэл хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Солонгоо, Баатарсайхан, Баасанбат, Хүрэлсүх, Булгамаа нарт талархал илэрхийллээ.


Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188