• Өнөөдөр 2026-10-29

Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА

2026-10-29,   28

Казахстан Улсын Астана хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 57 дахь, эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн  ДАШТ аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөх билээ.  Өчигдөр ДАШТ-ий хоёр өдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 68, 72 кг-ын жингийн хэсгийн болон хагас шигшээгийн барилдаан, 50, 57, 65, 76 кг-ын жингийн медалийн төлөөх шигшээ байрилдаан боллоо.   ОУХМ Батхуягийн Хулан 57 кг-д,  ОУХМ Түвшинжаргалын Энхжин 65 кг-д,  , ОУХМ Энх-Амарын Даваанасан 76 кг-ын жинд тус тус хүрэл медалийн төлөө барилдлаа. Харин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа 68 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанд хожигдол хүлээж өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болов

Э.ДАВААНАСАН ДЭЛХИЙН ХОШОЙ МЕДАЛЬТАН БОЛЛОО

“Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд өрсөлдсөн “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваанасан финалын барилдаанд Киргизстаны Айпери Медет Кизиг 4:1-ээр ялж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Э.Даваанасан ийнхүү ДАШТ-ий мөнгө, хүрэл медалийн эзэн болж байна.  Тэрбээр “Белград-2023” ДАШТ-ий 72 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан юм. Ийнхүү Э.Даваанасан ДАШТ-ээс хоёр өөр жинд медаль хүртлээ.

Э.ДЭЛГЭРМАА ДЭЛХИЙН АВАРГЫН  ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын хагас шигшээд ОУХМ Э.Дэлгэрмаа, Киргизстаны Меерим Жуманазарова нар хүч сорив.  Тус  барилдаанд  дэлхийн аварга, олимпын наадмын хошой медальт Меерим Жуманазарова 5:1-ээр ялж, ДАШТ-ий шигшээ барилдаанд өрсөлдөхөөр боллоо. Харин Э.Дэлгэрмаагийн хувьд хүрэл медалийн төлөө  өнөөдөр үдшийн 21:00 цагаас дэвжээнд гарна. Тэрбээр  дэлхийн хошой медальтан  болохын төлөө өрсөлдөнө.

Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН V БАЙРТ ШАЛГАРЛАА

   "Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Энхжин, Японы Нана Икехата нар хүрэл медалийн төлөө хүч сорив. Тус  барилдаанд Нана Икэхата манай тамирчинг  9:0-ээр буулган авч, дэлхийн медальтан боллоо. Харин Т.Энхжингийн хувьд, ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүлж байна.

Б.ХУЛАН ЭЦСИЙН МӨЧИД ЯЛАГДАЖ,  ДАШТ-ИЙН V БАЙРААР ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

    "Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын хүрэл медалийн төлөө ОУХМ Б.Хулан, Беларусийн Ирина Курачкина нар өрсөлдөв. Үзэгчдийг өндөлзүүлсэн, эцсийн мөчид 12:11-ээр шийдэгдсэн тус барилдааны ялагчаар Ирина Курачкина тодорсон юм. Энэ нь Беларусийн тамирчны дэлхийн аваргаас гардаж буй дөрөв дэх медаль боллоо.

,


 

 


Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188