Тав дахь жилдээ болж буй тус арга хэмжээнд энэ жил гэгээн, гэгэлгэн, дурласан, хайрласан, санааширсан 15 эмэгтэй найрагч шүлгээ дуудаж, 15 гэрэл зурагчин бүтээлээ дэлгэлээ.

МЭДРЭМЖЭЭ ИЛЧИЛНЭ
Яруу найрагч Б.Энх-Уянга
“Чамд хайртайгаа бодоход өвдөх байтал
Инээж чаддаг энэ зүрхээ бодохоор өр өвдөнө...” гэж сэтгэл зүрх өвтгөн унших бол
“Хэзээд чиний талд зогсох нь өвтгөм
Гэлээ ч өөрөөр оршиж чадахгүй нь үнэн болохоор
Өвдөж, өвдөж сурч байна...” гэж оршихуй, түүнээс үүдсэн өвдөлт, хайрын тухай намуухан уншиж байсныг онцолмоор байна. Мөн яруу найрагч Б.Ууганбаярын
“Хатсан талх шиг өдрүүдийг
Хоолойгоо уран байж залгиж барна
Орвонгоороо эргэхэд бэлэн энэ амьдралаа
Орон гэрээ гэж итгэнэ...” гэх шүлэг ч анхаарал татна.
Ер гуниг, өвдөлт, шаналал, хүнд байх, тэр дундаа эмэгтэй хүний эмзэг торгон, энхрий дотно мэдрэмжээ бусдын өмнө илчилж, танхимд суугаа хүмүүсийн хайр сэтгэл, уйтгар гуниг, бодол сэтгэлийг ч давхар хөндөх нь уйтай. Нөгөө талаар тэдний мэдрэмжийг чимээгүйхэн чагнаж суухад гэмтэй шиг санагдаж, хаа нэгхэн “Яг л ийм байдаг даа” гэж хүлээн зөвшөөрөм мэдрэмж төрж суусан.
Олон ч сайхан шүлэг уншигдсан. “Дурлахдаа л шүлэг бичдэг” гэж эрсхэн хэлээд дурласан үеийнхээ мэдрэмжийг ил хуваалцаж, “Хайрын тухай уншихгүй ээ” гээд, ахуйн тухай бичсэнээ дуудах нь сонихон.
Харин нь тэднээсээ арай залуухан охид хайрын тухай, хамгийн сайхны тухай, үнэний тухай, өөрт төрсөн бүхнийхээ талаар цааснаа буулгаснаа уншина. Өөрөө дүр болж уншина, нүдээ аниад өөрөө мөртүүддээ орж уншина, жаахан халгаж, мөнхүү сандарч, тэгснээ сэтгэлээ сая нэг уудалж, зүрх сэтгэлээ дэлгэж уншина. Зарим нь “Мөртүүд маань аятайгаа ороод ирдэг” гээд дуулна. Залуу нас, дурлал, бодол, ахуй, байгаль дэлхий, намар, зүүд, хүлээлт гээд сэдэв бүр шүлэгт нь багтсан байх бөгөөд гэсэн ч бүгдийнх нь гол дүр хайр, хэн нэгэн.

“ГОО УЛИРАЛ” ЯРУУ НАЙРГИЙН УНШЛАГА ХИЙХ САНАА ХЭЗЭЭ ТӨРӨВ
Чөлөөт тайз, шүлгээ дуудах микрофон, гэрэл зургийн нүд баясгам үзэсгэлэн, охид, эмэгтэйчүүдийн сүрчигний анхилам үнэр, ширээн дээрх дарс, шар айрагны зөөлөн амт, мэдрэмжээ илэрхийлсэн чөлөөт үдэш. “Гоо улирал” эмэгтэй яруу найргийн уншлагыг тун товчоор ингэж л илэрхийлмээр.
Намар, навч, цэцэгсийн дүрслэлтэй олон сайхан зураг өрөгдсөний дэргэдүүр явахад яг л тэдгээр зураг бүтээх тэр агшинд нь очсон мэт таатай, амар амгалан мэдрэмж төрнө. Зураг үзэнгээ шүлэг сонсож, дурсамж сэргэж, гоо яруу ертөнцөд ороод ирчихсэн мэт таатай санагдана. Ийм сайхан үдшийг охид, эмэгтэйчүүдэд бэлэглэх болсон шалтгаан гэж мэдээж бий. Алив бүхэн эхлэлтэй.
“Гоо улирал” яруу найргийн уншлагын зохион байгуулагч, яруу найрагч С.Бэрцэцэг “2022 оны наймдугаар сард ээжийгээ алдаад, ганьхарч, ганцаардсан хэцүү цаг үеийг ганцаараа туулах ёстой болсон. Тийм үед шүлэгнээс өөр ханьгүй, бичсэн шүлгээ хэн нэгний дэргэд унших хэрэгцээ шаардлага их гардаг юм байна лээ. Ингээд хоёр дахь түүврээ гаргах хүсэл төрсөн. Учир нь одоо л бичсэн шүлгүүдээ, өөрт төрж буй мэдрэмжүүдээ “асгахгүй” юм бол хэзээ ч гаргахгүй юм шиг санагдаад шүлгүүдээсээ шүүж эхэлсэн. Ингэж “Агаарт гуниг зурна” номоо боочихоод, нээлт хийвэл, ямар байдлаар хийх үү гэж бодсон. Ээжээсээ хагацаад удаагүй ч болохоор айхтар том баяр хийе гэж бол бодоогүй. Тэгж суухдаа яруу найрагч дүү охидууд руугаа “Хэдүүлээ нэг яруу найргийн уншлага хийх үү” гэж ярьсан. Тэд маань ч уриалгахан хүлээн авч, уншлагадаа нэр бодоцгоосон. Намрын улирал ч таарсан, Э.Булган дүү маань “Гоо улирал” гэх нэрийг олж, бид түүгээр уншлагаа нэрлэхээр болсноор эхний удаагийн эвент эхэлж байлаа” гэсэн юм. Ингэж “Гоо улирал” яруу найргийн уншлага жил бүр зохиох болж, өдгөө тав дахь жилдээ болсон нь энэ юм.
ИХЭМСЭГ, ЭРХ ТАНХИ, ЗӨӨЛӨН ДУЛААН....

Сайхан шүлэгтэй учрах мөч хайсан хүнээ олохтой л ижил байдаг болов уу. “Гоо улирал”-ын тайзнаа тийм сайхан шүлгүүд олноор уншигдаж, хамгийн гол нь охид, эмэгтэйчүүд тэнд л өөрсдийнхөөрөө байж, хэнээр ч шүүлгэхгүй, харьцуулж, хэмжүүлэхгүйгээр ихэмсэг, эрх танхи, зөөлөн дулаан орших нь сайхан. Тэдний тийм ихэмсэг, эрхэмсэг, эрх танхи, зөөлөн дулааны цаанаас л эмэгтэй хүний дотоод дуу хоолой, хүсэл мөрөөдөл, уярал хайр, оршихуйн тухай өгүүлэх тийм сайхан шүлэг, мөртүүд төрж, бичих тусмаа тайтгарч, цэцэг шиг урган дэлгэрч, өнгөжин гэрэлтэж, мөнхүү өөрсдийгөө эдгээн анагааж байдаг биз ээ. “Гоо улирал-V”-ийн зочид дотроос бидний сэтгэл зүрхэнд ойрхон танил дотно шүлгүүдтэй яруу найрагч бол Б.Занданхүүг онцолмоор байна. Тэрбээр энэхүү уншлагад хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд яах аргагүй өөр өнгө, мэдрэмж, эрэлхийлэл болсон шүлгүүдээсээ уншсан нь сайхан байв. Мэдээж өөр найрагчдын сэтгэлд үлдсэн сайхан мөртүүд олон байсныг ч онцолмоор байна.Жил ахих бүрдээ улам ч гоо болдог “Гоо улирал” яруу найргийн уншлага улам өргөжин тэлж, олон ч эмэгтэйчүүд тайзнаас шүлгээ дуудаж, мэдрэмжээ хуваалцана гэдэгт итгэлтэй байна.
.jpg)
“Гоо улирал-V”-аас гараад алхахад цас бударч байсан бөгөөд яг л цас шиг зөөлөн, энхрий, эмзэг, ариухан эмэгтэйчүүдийн ертөнц үргэлж гэгээн тунгалаг байг.
"Гоо улирал"-д шүлгээ уншсан найрагчдын шүлгээс хүргэе.
***
"...Салхинд туугдах навчис
Өвлийг угтан гүйх шиг
Заримдаа намар
Өвлөөс ч илүү хүйтэн!
Б.Отгонтуяа
***
"...Эрчис долгио татсан нуурын тэр мандал дээр
Эгэл гоо бүсгүйн үзэсгэлэнт яруу төрхийг нь
Намар оройн үдшээс туяа тасдан аргамжаад
Нууцхан гэгч нь сэтгэлдээ зуран суух болов оо би..."
Б.Түмэндэмбэрэл
***
"...Өнгөрсөн намар чиний түүсэн навчис
Өглөөхөн гомдсон чам шиг хүрвэл үйрчихнэ
Өршөөл эрсэн харц ч ойлгогдохоор
Өр зөөлөн амьдарч байж бид
Өөр яах ёстойг заримдаа гайхдаг..."
Д.Даваажаргал
***
"...Тийм л хол бас ойрхон
Хорвоогийн хамгийн хачин хүнийг
Тэвэртээ багтаах гэж
Тэнэг гэх үү хачин зангаар
Тэмүүлнэ..."
М.Сондор
***
"...Чиний ирсэн өдрийн нарыг
Зовхиндоо хадгаллаа
Дараачийн өдрүүдэд би
даарахгүй..."
М.Дэвээжаргал
| ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ... |
|
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |