• Өнөөдөр 2026-11-26

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-II

2026-11-26,   35

        “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал компаниасаа хэрхэн хумсалж, хулгайлж буйг бид цувралаар дэлгэж буй. Өмнөх нийтлэлийг энд дарж уншаарай. 

       “Тавантолгой төмөр зам” ТӨХК-д зөвхөн Ховдынхон захирал болдог бичигдээгүй хуультай. Анхны гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нь Ховдынх. Удаах захирал Н.Будбаяр нь Ховдынх. Дараагийн захирал Б.Дүгэржав Ховдынх, бүр Ховдын Засаг дарга байсан. Харин одоогийн захирал Х.Пүрэвжаргал МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг Газар зүйн багшаар төгссөн, Ховдын томчуудын нэг Ц.Баатарсайханы “Таванбогд фүүдс” ХХК-д менежер хийж байгаад төрийн албанд орж ирсэн. “Тавантолгой төмөр зам” ТӨХК 2018 онд байгуулагдсан, өнгөрсөн найман жил дөрвөн захирал солигдсон, бүгд Ховдын угшилтай гэхээр гайхмаар байгаа биз. 

Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн зөвхөн захирлаар нь Ховдынхон ээлжлэн томилогдоод зогсохгүй, газрын дарга, жирийн мэргэжилтнээр ч Ховдынхон томилогдож, Ховдынхон компаниуд л шууд гэрээгээр мөнгө хумсалж буйг нэг жишээгээр харуулъя. 

     “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал тамгаа авмагцаа Захиргаа, эрх зүйн газрын даргаар Э.Түмэнжаргал гэх эмэгтэйг томилсон байдаг. Захиргаа, эрх зүйн газрын захирал Э.Түмэнжаргал нь мөн л Ховдын уугуул, Ховдын “Олон ястны телевиз”-д сэтгүүлчээр ажиллаж байсан нэгэн. 

Дараа нь, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал, Захиргаа, эрх зүйн газрын дарга Э.Түмэнжаргал хоёр Эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр мөн л Ховдын уугуул Хойчбайн Есенкельд гэгчийг авчирч томилсон. Намтрыг нь сөхвөл, Захиргаа, эрх зүйн газрын дарга Э.Түмэнжаргалыг Ховдын “Олон ясны телевиз”-д сэтгүүлч байх үед Х.Есенкельд тус телевизийн зураглаачаар нь ажиллаж байсан хуучны хамтрагч, хуурай дүү нь ажээ. 

Харин “Олон ясны телевиз”-ийн дараа Х.Есенкельд УИХ-ын гишүүн Э.Болормааг Ховд аймгийн Засаг дарга байх үед Хэвлэлийн албанд нь зураглаач, зурагчин хийж байгаад 2024 онд МАН-аас Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч болсон. Мөн МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны Ховд салбарын Дэд тэргүүн болсон. Ингээд 2025 онд Х.Пүрэвжаргал, Э.Түмэнжаргал хоёрын татаасаар “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр давхар ажиллаж эхэлжээ. Тэгээд болоогүй, Х.Есенкельд гэгч нь “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гэрээнүүдэд Х.Пүрэвжаргал, Э.Түмэржаргал хоёртой хамт гарын үсэг ч зурдаг болж томорсон байгаа юм. 

      Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал, Захиргаа, эрх зүйн газрын дарга Э.Түмэнжаргал хоёр 2026 оны аравдугаар сарын 9-нд “Сова медиа групп” ХХК-тай “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд хэвлэлийн хурал зохион байгуулах ажил” нэртэй 15.3 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан. 

Ноцтой нь, “Сова медиа групп” ХХК-ийн эзэмшигч, гүйцэтгэх захирал нь өнөөх Х.Пүрэвжаргал, Э.Түмэнжаргал хоёрын Ховдоос авчирч мэргэжилтнээр томилсон Х.Есенкельд гэгч бөгөөд тус компани Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 6-1 тоот хаягт бүртгэлтэй байдаг. 

       Тэгэхээр “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал, Захиргаа, эрх зүйн газрын дарга Э.Түмэнжаргал хоёр мэргэжилтэн Х.Есенкельдтэйгээ хуйвалдаж, түүний “Сова медиа групп” ХХК-иар 15.3 сая төгрөгийн шууд гэрээ байгуулж, хуваагаад авчихсан байж болзошгүй гэсэн үг. 

Бас нэг асуудал нь, дээр зургаар харуулсанчлан хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Сова медиа групп” ХХК-ийн эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Х.Есенкельд өөрөө ганцаараа бүртгэлтэй, мөн тус компани нь Ховд аймгийн Жаргалант суманд хаягтай байдаг. Гэтэл энэхүү 15.3 сая төгрөгийн шууд гэрээндээ “Сова медиа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал хэмээн Г.Билгүүдэй гэх найзаараа гарын үсэг зуруулсан, мөн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 36В байранд хаягтай гэж бичсэн. Тэгэхээр Х.Пүрэвжаргал, Э.Түмэнжаргал, Х.Есенкельд гурав 15.3 сая төгрөгийн гэрээгээ баригдахгүйн тулд "Сова медиа групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж огт хамааралгүй хүнээр гарын үсэг зуруулж, мөн Ховдын хаягаа ч хотынх болгож нуусан болж таарч байгаа юм.

       Энэ мэтээр “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал 330 гаруй сая төгрөгийг хэсэгчилж хуваагаад, 20 саяас доош үнийн дүнгээр найз нөхөд, хуурай ах дүү нарынхаа компаниудтай шууд гэрээ байгуулчихсан асуудал бий. Бид дараагийн дугаартаа үргэлжлүүлэх болно. 


“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188