• Өнөөдөр 2026-11-24

Германы 450 сургуульд тэсрэх бөмбөг дэлбэлэх агуулгатай шуудан иржээ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс даяар нийт 450 сургуульд тэсрэх бөмбөг дэлбэлэх агуулгатай заналхийлсэн цахим шуудан иржээ. Тодруулбал, орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр нийслэл Берлин хотоос гадна Баден-Вюртемберг, Тюринген, Саксони-Анхальт, Рейнланд-Пфальц мужид орших 450 сургуульд заналхийлсэн шуудан ирээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулсан Фрайбург хотын цагдаагийн газрын мэдээлснээр “Одоогоор холбогдох сургуулиудад тэсрэх бөмбөг дэлбэрэх аюул тулгарсан гэх нотолгоо алга” байна.

Орон нутгийн “Bild” сонин “Үхэл та нарыг хүлээж байна” гэсэн шуудан сургуулиадад очсон гэж мэдээлжээ. Гэсэн ч Германы Дотоод хэргийн яамнаас сургуулийн ажилтан, сурагчид, ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргаагүй байгаа аж.


Германы 450 сургуульд тэсрэх бөмбөг дэлбэлэх агуулгатай шуудан иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188