• Өнөөдөр 2026-11-24

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТӨРСӨН ЭЦГЭЭ ЗОДОЖ, ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагад тухайн энэ сарын 22-ны өдөр “Манай хүү агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Тухайн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад иргэн А нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгээ зодсон болох нь тогтоогджээ. 

          Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь хүний оюун санаанд сөргөөр нөлөөлж, аливаа маргаан даамжрах, хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг анхаарууллаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн нүднээс далд, нууц хэлбэрээр үйлдэгддэг тул иргэд сэжигтэй нөхцөл байдлыг мэдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг уриаллаа. 

                                                                                                 Б. Наранцолмон


СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТӨРСӨН ЭЦГЭЭ ЗОДОЖ, ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188