Хоригдол болгон хонгилоор чирэгдэж, хэрэгтэн болгон хэлмэгдсэн юм уу гэж асуумаар байна, Монголын улстөрчдөөс. Хууль хяналтын байгууллагад өчнөөн сар ээрэгдэж, нотлох баримттайгаа гурван шатны шүүхээр шүүлгэж, хорих анги руу ачигдаж, хэдэн сар суугаад гарч ирснийхээ дараа “би хэлмэгдсэн” гэдэг трэнд үгтэй буруугүй буруутнуудыг “өлгийдөж” авдаг боллоо, монголчууд.
Хуультай орны хууль сахиулах байгууллага ялзарчихаад байгаа юм уу. Эсвэл үнэхээр хэлмэгдүүлэлтийн хонгил угсрагдчихаад байгаа юм уу. Эсвэл эрүүгийн гэмт хэрэгтнүүд ийм эрээ цээргүй болчихоод байгаа юм уу. Оймстойгоо ачигдсан экс Ерөнхийлөгч нь, Хөгжлийн банкнаас “хумсалсан” Ерөнхий сайд нь, оффшор дансандаа сая доллар мартсан Сангийн сайд нь, нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдсан УИХ-ын дэд дарга нь гээд уйлан дугараагүй улстөрч, хэлмэгдээгүй эрүүгийн гэмт хэрэгтэн алга, энэ улсад.
Хоржоонтой нь хэргийг нь шалгасан мөрдөгч, хянасан прокурор, шүүсэн шүүгчийн үндэслэлийг буруутай гэж тайлбарлахгүй хэрнээ “Тэр улстөрчийн бүлэглэл, төрийн гурван өндөрлөгийн фракц намайг хэлмэгдүүлэлтийн хонгилоор чирлээ” гэх юм. Нээлттэй хавтаст хэрэг, шүүх хурлыг нь үзэхээр баараггүй баримтуудаар ялласан байх юм, хууль сахиулагчид. Нотлох баримтыг нойлын цаас, ард түмнийг цагаан цаас л гэж боддог зуундаа гацчихсан бололтой, улстөрчид. Ард түмэн эргэлзэж эхэлж байна. Хууль засаглаж байгаа юм уу, хувь хүний фракц ялын тогтоол бичиж, яадгаа алдчихаад байгаа юм уу гээд гайхширч байна.
Бид эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаж, хорих ангиас суллагдсан даруйдаа “Би хэлмэгдсэн” гэдэг улстөрчдийг танилцуулж, хэргийг дахин сануулж байна.

Монголын улстөрчид үеийн үед л хулгайн хэрэгт холбогдож байсан. Эрх мэдэлд хүрэнгүүтээ энэ улсын эзэн боллоо гэж эндүүрч, энд, тэндэхийн бизнесээ өргөжүүлж, халаасаа зузаатгаж, хамаатан саднаараа дамжуулаад Монголыг тонодог нь бичигдээгүй хууль. Арав гаруйхан жилийн өмнө нэгэн цагт энэ улсын “эзэн” байсан экс Ерөнхийлөгчөө хөлөө гозолзуулаад, оймстойгоо ачигдаж явахыг харж явлаа. Өөрөөр хэлбэл, Намбарын Энхбаяр 2002 онд УИХ дахь цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа Японы “Агошү” шашны байгууллагаас өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг завшиж Гандантэгчинлэн хийдэд хохирол учруулсан. Хотын Засаг дарга байсан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга байсан Н.Болормаа, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хувьчлах нэрээр худалдаж авсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан Х.Наранхүү, “Хэлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 3,9 тэрбум төгрөг завшсан хэргээр шүүгдсэн.
Ингээд Монголын шүүх зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн хэдийг нь нотлох баримттай гэж үзээд Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэдхэн сар суугаад, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар суллагдсан түүхтэй. Нэгэн цагт Монголын тэргүүн явсан Н.Энхбаяр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хорихын хаалга татсан уу татсан, уучлалт хүссэн үү хүссэн, өршөөгдсөн үү өршөөгдсөн гэж түүхэнд үлдэнэ. Хамгийн сонирхолтой нь, Н.Энхбаяр өршөөл хүссэн экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хонгилоор чирүүлж, хэлмэгдсэн гэдэг үгээ суллагдсан даруйдаа л ярьж эхэлсэн.
.png)
Монголын улстөрчдөөс хэлмэгдэгдээгүй хүн байна уу. Хэлтэй болгон хэлмэгдсэн гээд хашхирдаг болсон. Төрийн өндөр албан тушаал хашиж, улсын нэг, хоёрдугаар хүн болж явсан эрхмүүд хорих анги руу ачигдаж, ялын тогтоол уншуулахыг хэдэнтээ харлаа. Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нар нь ч явлаа.
Саяхандаа, Ерөнхий сайд Санжийн Баяр таван жилийн хорих ял сонссон. Тодруулбал, С.Баяр нь 2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарыг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг үүрэг болгож, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлсэн,
-Найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн "Петровис трейдинг” ХХК, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418,385,173,982.34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюу толгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,
-С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д дөрвөн үл хөдлөх хөрөнгийг 11,643,000 ам.доллараар худалдан авч, мөнгө угаасан гэм буруутайд тооцсон байдаг.
Анхан шатны шүүх С.Баярт таван жилийн хорих ял оноосон ч, Давж заалдах шатны шүүх 2.6 жил болгож бууруулсан юм. Гэхдээ С.Баяр хэдхэн сар суугаад, магадлангаар суллагдаж байлаа. Н.Энхбаярыг бодвол тэр өршөөл, уучлалт хүсээгүйд учир бий. Гэхдээ гарч ирсэн даруйдаа хэвлэлд “Баримт нотолгоогүй, онигоо шиг дүгнэлт үндэслэн хүнийг шоронд хийхийг юу гэж үзэх вэ. Ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний торгууль ногдуулахыг юу гэх юм. Энэ бол хэлмэгдүүлэлт мөн” гэж байлаа.
Монголчууд ганцхан Ерөнхий сайдаа “хэлмэгдүүлчихсэн” юм биш. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч хаа байсан АНУ-д “Би хэлмэгдэж байна. Монголд буух л юм бол би ачигдана” гээд сууж байна.
Эдийн засаг элгээрээ хэвтээд удсан. Төр түшилцэж, улс удирдаж явсан хүмүүс нь хулгайн хэрэгт холбогдож, улсаа тонож байхад яаж эдийн засаг нь сэргэх вэ. Сангийн сайд нь сая доллароо оффшор бүсэд мартчихаар чинь аргагүй байлгүй дээ.
Сангийн сайд асан С.Баярцогт гурван шатны шүүхээс ял авч, эцэст нь эрүүгийн гэмт хэргээс мултарсан. С.Баярцогт УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо гурван удаа Засгийн газарт багтаж баярын бялуунаас хоцорч байгаагүй. Ингэхдээ дөрвөн удаа сайдын суудал хүртсэн цөөн хүний нэг бол тэр. Үүнээс харвал, нэг сая ам.доллар дансандаа мартах нь энүүхэнд биз ээ.
С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан хэрэгт буруутгаж, Анхан шатны шүүхээс 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байдаг. Гэхдээ Давж заалдах шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтын 10 жилийн ялыг 4.8 жил болгож хөнгөрүүлэх шийдвэр гарсан юм.
Гэхдээ төд удалгүй С.Баярцогтын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, түүнийг сулласнаар цагаатгах замдаа орсон түүхтэй. Ингээд С.Баярцогтын “Би хэлмэгдсэн” гэх үг даамжирсан.
.jpg)
Өөрийгөө хууль шүүхийн хонгилоор өвдгөө зулгартал, үсээ халцартал чирүүлж байна гэж цаг үргэлж хашхирах юм, Н.Алтанхуяг. Тэр төрийн түшээгээр тав сонгогдож, засагт дөрөв залагдсан. АН ч, ард түмэн ч түүнийг тэгж эрхлүүлсэн. Атал одоо Хөгжлийн банкны хэргийг минь цагаатгасангүй хэмээн цадигаа алдаж, хэргийг нь шүүсэн шүүхийг хонгилоор нь цоллоод хашхирч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдаж, шүүгдсэн. Тодруулбал, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны удирдлагуудтай бүлэглэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан автозам болон “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалттай барьсан дэд бүтцийг бодит өртгөөс илүү үнээр буюу 170.5 тэрбум төгрөгөөр төрийн өмчид худалдан авч, “Говийн зам” ХХК, “Энержи ресурс” ХХК-уудад эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, тус компанийн Эрдэнэт хотод хэрэгжүүлсэн барилгын арматурын төсөлд 22.7 сая ам.долларын зээл олгож зэрэг хэрэгт буруутгаж шүүсэн байдаг. Улмаар 2023 оны зургадугаар сард шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцсон.
Харин өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сард Улсын дээд шүүхийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох “Говийн зам” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж Улсын дээд шүүх үзсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэгтээ дахин шүүгдэж, цагаадсан тогтоолыг нь хүчингүй болгож, дахин ял “уншуулах”-аар болсон.

Хонгил, хэлмэгдүүлэлтийн шуурга гэх үгс монголчуудын санах ойнд завсар өгөхгүй байна.
Т.Аюурсайхан Б.Ганхуягтай хуйвалдаж, Хятадын компаниудад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг дамлаж, нүүрсний гэрээ тутмаас хувь хүртэж байсан. Улмаар Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н мөнгөө туслах И.Даваадоржоороо дамжуулан, хаус хотхон барьж угаасан. Тодруулбал, Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн төрсөн эгч И.Чанцалдулам, эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Лаки лайф” ХХК нь Ар гүнтийн аманд “Ар гүнт вилла” нэртэй, нийт 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьсан. Тэд тус хотхоны хаусуудыг нийт 20 тэрбум төгрөгөөр зарж, “мөнгө угаасан” хэргээр шалгагдаж байгаа. Мөн Т.Аюурсайханы туслах И.Даваадорж нь эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Мон версус” ХХК-ийн нэр дээр Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газар авч, тус газар дээрээ 39 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барихаар газар шорооны ажлаа эхлүүлээд байхдаа баригдсан. Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсныхоо дараа “Нүүрсний хулгай”-н мөнгийг нь угаах хууль бус, хар бор ажлыг нь хариуцаж байсан туслах И.Даваадоржийгоо яамныхаа харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилж, албан тушаалаар шагнасан. Угтаа бол УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нүүрсний хулгайн гол буруутан, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдож, шүүхээс ял сонссон буруутан. Ийн нүүрсний хулгайн гол буруутнаар нэрлэгдэж явсан Т.Аюурсайхан хэцүү нэртээс суллагдмагцаа журмын нөхрөө буруутгах нэрийдлээр хуулийн байгууллагыг үгүйсгэж эхэллээ.
| ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО |
|
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |