• Өнөөдөр 2026-11-25

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Истанбулд эхэллээ

Исламын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулж буй Дэлхийн 12 дахь удаагийн “Халал” дээд хэмжээний уулзалт, “Халал экспо” үзэсгэлэн Туркийн Истанбул хотод эхэллээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, үзэсгэлэн Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы ивээл дор болж байгаа бөгөөд "Тогтвортой халал эдийн засаг: Алдагдлыг бууруулах ба өсөлтийг дэмжих нь" уриан дор явагдах дээд хэмжээний уулзалтад оролцогчид дэлхийн худалдаанд халал салбарын гүйцэтгэх үүрэг, олон улсын стандарт боловсруулах, баталгаажуулалт болон магадлан итгэмжлэх үйл явц, тогтвортой үйлдвэрлэл, хамтын ажиллагааны шинэ боломжуудад гол анхаарлаа хандуулан хэлэлцэх гэнэ.

“Халал-2026”-д нийт 225 компани оролцохоос 153 нь Туркийн, 72 нь гадаадын компаниуд юм. 11 улс үндэсний павильоноо байрлуулахаас гадна 14 улсын төлөөлөгчид үзэсгэлэнд хувиараа оролцох аж. Түүнчлэн уг үзэсгэлэн нь халал хүнс, гоо сайхан, эм, аялал жуулчлал, санхүү болон холбогдох салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэг дор цуглуулах бөгөөд бизнесийн шинэ харилцаа тогтоох, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, улс орнуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Истанбулд эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188