Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны эхний улирал 40.2 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн 11 жилийн I улирлын статистик дунд ийм өндөр дүн байгаагүй. Энэ 11 жилийн хугацаанд манай улсын гадаад өр тасралтгүй хуримтлагдсаар бараг хоёр дахин нэмэгдэв. Бид нэгэн арваны хугацаандаа өр төлөхөөсөө илүүтэй дахин авсан нь их болж байгаа юм. Тодруулбал, 2015 оны эхэнд 21.6 тэрбум байсан гадаад өр 2020 онд 30.5 тэрбум болж тэлсэн бол одоо дахин 10 тэрбум ам.доллароор нэмэгдчихээд байгаа юм. Энэ нь дотоодын хуримтлал дутмаг, эдийн засаг тэлэхийн хэрээр гадаад зээлээс хамааралтай хэвээр байгааг илтгэж байна гэж шинжээчид анхааруулж буй.

Сарын 792 мянган төгрөгөөс доош орлоготой иргэдийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө. Тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, суурь тэтгэврийн тогтолцоог бүрэн нэвтрүүлснээр 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ахмадуудын дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ. 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувь, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн даралт, зүрх судас, чихрийн шижингийн зэрэг зарим төрлийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлнэ. Иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ. Яндангүй, нүхэн жорлонгүй, дулааны алдагдал багатай амины орон сууц барьж буй иргэдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийн 20 хүртэлх хувийг энэ хэлбэрийн орон сууцанд чиглүүлнэ. 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн татварын ачааллыг нийт 246 тэрбум төгрөгөөр бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлнэ. 2027 онд улсын хэмжээнд 340 км хатуу хучилттай авто зам шинээр барьж, аймгууд болон хилийн боомтуудыг холбох төслүүдийг үргэлжлүүлнэ. Мөн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг 800 МВт-аар нэмэгдүүлэх, 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр шинээр байгуулах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусган баталлаа.
.jpg)
Сангийн сайдын мэдээлснээр улсын төсвийн орлогоо уул уурхайн салбарт төвлөрөх бөгөөд тэр дундаа Ганцмод-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орж, 20-30 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ гэж тооцоолсон. Энэ мөн л өөдрөг төсвийн төсөөлөл юм. Нүүрсний үнэ унавал экспортын хэмжээ нэмэгдсэн ч төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй. Хэрвээ төсөвийн орлого бүрдэхгүй бол ирэх оны төсөвт тодотгол хийнэ. Мөн Улсын төсвийн 79 хувь буюу 33 орчим их наяд төгрөгийг орлогын албан татвар, НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татвараар, 21 хувийг татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тооцсон. Төрийн өмчит компаниудын ногдол ашиг, татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд төсөвт тодотгол хийх шаардлага үүснэ.
2027 оны төсвийн төсөлд нийт 318 төсөл хөтөлбөр шинээр хэрэгжүүлэхээр тусгаснаас хөрөнгө оруулалтын дүнгээрээ Ховд, Увс аймгууд тэргүүлж байна. Тодруулбал, ирэх онд нийт 5.77 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаснаас нийт 3.22 их наяд төгрөгийг шинээр эхлэх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна. Цаашдаад 497 үргэжлэх төсөл хөтөлбөрт, 2.55 их наяд төгрөг зарцуулахаар төсөлд тусгаад байна. Үүнээс 21 аймгаас хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтаараа Ховд аймаг тэргүүлж, 300,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хөрөнгө оруулалтыг ирэх онд хэрэгжүүлэх бол Увс аймаг 190,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төсөвт тусгажээ.

Энэ оны төсвийн талаар Эдийн засагч Б.Дэлгэрсайхан “2027 оны төсөв их тэлэлттэй төсөв болж байгаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хүрээнд Баялгийн санг хоёр их наядаар нэмнэ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага хоёр, хоёр их наядаар буурна. Харин төсвийн нийт орлого өөрчлөгдөхгүй. Энэ жилийн тоо өмнөх жилийнхээсээ харьцангуй тэлэлттэй байгаа нь үнэн. Гол нь үүний ард ямар бодлого байна вэ гэдэгт илүү анхаарах шаардлагатай. Төсвийн тодотгол, төсвийн төслийн гол бодлого бол иргэддээ хуваарилах, иргэдийн амжиргааг хамгаалах гэсэн чиг баримжаатай байгаа юм. Тэгэхээр энэ ч үүднээс урсгал зардал, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж байгаа.Төсвийн алдагдал 2.3 их наяд хэвээр хадгалагдах байх. Төсөв дээр хоёр, гурван гол онцлог зүйл мөн харагдаж буй. Нэгдүгээрт, орлогын бүтэц нэлээд өөрчлөгдөж байгаа. Орлогын бүтцээр бид татварын бус орлогыг түлхүү оруулж ирсэн. Оюу толгойн ногдол ашгийн орлого, Эрдэнэс Монгол ХХК-наас авах ногдол ашгийн орлогын хэмжээ гээд долоо их наяд орчим төгрөгөөр татварын бус орлогыг нэмэгдүүлж, энэ нь төсвийн урсгал зардлыг нэмэх боломжийг бий болгоно. Хамгийн гол нь энэ төсвийг хийж болох ч ард нь гарах эрсдлийг нарийн тооцоолох ёстой. Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр байгаа боловч татварын орлогын гүйцэтгэл сүүлийн хоёр жил нэлээд тасалдах шинжтэй. Төсвийн орлогын бүрдүүлэлт дээр нэлээд анхаарах хэрэгтэй. Мөн төсвийн орлого дээрээ бид уул уурхайн салбараас хүчтэй хамаарч байгаагаа ч анхаарах харах нь чухал. Ер нь төсвийг бодлогын түвшинд илүү харах ёстой” гэжээ.
| ГАДААД ӨР 11 ИХ НАЯДААР НЭМЭГДЭХ УЛСЫН ТӨСВИЙН ЭРГЭН ТОЙРОНД |
|
Пара таеквондо-гийн улсын аваргууд тодорлоо
2026-11-17 07:20:00
Жюү жицү-гийн дэлхийн аварга Б.Цолмонд хүндэтгэл үзүүлэв
2026-11-17 07:10:00
“ЗУНЫ ШӨНИЙН ЗҮҮД”, “ЖАРГААГҮЙ НАР”, “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” ТЭРГҮҮТЭЙ ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Ч.ТҮВШИН
2026-11-17 07:02:35
“ТОД МАГНАЙ” КИНОНЫ БОСОО ХЭЭР МОРИНЫ ЭЗЭН Ё.АЮУРЗАНА: САМСАА УУЖИМ, ХӨЛ, ШИЛБЭ БҮДҮҮН, САЙХАН НҮДТЭЙ ХЭЭР МОРЬ МИНЬ КИНОНД МӨНХӨРСӨН ДӨӨ
2026-11-17 07:00:37
СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ "ПРАКТИК АЛБАДЛАГА" ГЭЖ ЮУ ВЭ
2026-11-17 07:00:00
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН АРДЫН НАМЫНХАН АЖЛАА ӨГЧ, ШАЛГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
2026-11-17 07:00:00
ХОТЫН АВАРГААС ЭХЭЛСЭН ХОЛЫН МӨРӨӨДӨЛ
2026-11-17 07:00:00
ГАДААД ӨР 11 ИХ НАЯДААР НЭМЭГДЭХ УЛСЫН ТӨСВИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-17 06:50:49
CЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ӨМГӨӨЛӨГЧ: Прокурорын байгууллагаас нотлох баримтыг танилцуулаагүй
2026-11-16 18:01:21
Н.Учрал: Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ
2026-11-16 17:56:32
СҮХБААТАР АЙМГИЙН АЖИЛ ОЛГОГЧ, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ 200 ИРГЭН ХАБЭМ-ИЙН МЭДЛЭГ ОЙЛГОЛТОО НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2026-11-16 17:06:37
Нийслэлийн автозамд өнөөдөр 299.7 тонн давс, 53 тонн бодис цацжээ
2026-11-16 16:17:09
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАЖЭЭ
2026-11-16 15:29:12
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ БАГА НАСНААС НЬ ДЭМЖИНЭ
2026-11-16 14:52:55
Т.Сайцфолла дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-16 12:31:16
Монголын мөсөн сийлбэрчид Испанид дахин түрүүллээ
2026-11-16 12:10:23
СТИВЕН КИНГИЙН “ГАСЛАН” НОМЫН ЭШЛЭЛ
2026-11-16 11:39:26
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно
2026-11-16 11:33:35
С.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу олон нийтээс дэмжлэг хүслээ
2026-11-16 11:17:26
Шатрын хаан Карлсен Будапештэд бүдэрлээ
2026-11-16 10:56:34
НӨМРӨГИЙН ДЦГ-Т УЧИРСАН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
2026-11-16 09:55:03
“ЖЭЖҮ УЛЬТРА МАРАФОН 2026” гүйлтийн тэмцээн боллоо
2026-11-16 09:53:04
Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-11-16 09:40:27
Женев хотод Олон улсын цахилгаан холбооны байгууллагын их хурал эхэллээ
2026-11-16 09:24:39
Н.Ундрамзаяа дэлхийн хүүхдийн фестивалиас алтан медаль хүртлээ
2026-11-16 09:08:32
Б.Сэр-Од Кобэгийн марафонд амжилттай оролцлоо
2026-11-16 08:56:18
2026-11-16 08:34:21
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “ЭРЧИС ОЙЛ” ТӨХК-ИЙН ЗАХИРЛААР НАЙЗЫГАА ТОМИЛСНЫ АРД ЯМАР АШИГ СОНИРХОЛ НУУГДАЖ БАЙНА ВЭ
2026-11-16 08:30:00
Монголын баг "Davis Cup-2026" Asian, Oceania, Group V” тэмцээнд түрүүлллээ
2026-11-16 07:20:00
Гардан тулааны Азийн аваргаас 12 алт, 8 мөнгө медаль хүртлээ
2026-11-16 07:10:00
“ХЭЛТГИЙ ЗАЯА”-ГИЙН СЭНДЭРЭЭС “АХАН ДҮҮС” ХҮРТЭЛХ ДҮРИЙН ЭЗЭН Б.ЭРДЭНЭЧИМЭГ
2026-11-16 07:00:00
АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД
2026-11-16 07:00:00
“ТОМ”-ЧУУД ЦҮНХ ЦҮНХЭЭР АМ.ДОЛЛАР ЗӨӨЛЦӨЖ БАЙХАД ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“НОРСОН ЗҮРХ”-НИЙ ЦОХИЛОХ ЧИМЭЭГ АНИРДАХУЙ
2026-11-16 07:00:00
ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР
2026-11-16 07:00:00
МОНГОЛЫН ЖҮДОЧДЫН ӨРСӨЛДӨӨНГҮЙ "ЗАГРЕБ ГРАН ПРИ-2026"
2026-11-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |