Узбекистан Улсын Ташкент хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд жүдо бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр ДАШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Гүрү Дорж” клубийн тамирчин, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа түрүүлж, залуучуудын дэлхийн аварга болов. Тэрбээр ийнхүү өсвөр үе, залуучуудын гэсэн хоёр ангиллын дэлхийн аварга болж чадлаа.

Т.Ариунзаяа одоо насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлж чадвал гурван насны ангилалд түрүүлсэн өвөрмөц нэгэн содон амжилтын эзэн болох юм. Түүнд боломж бий. Харин тэр хичээх л хэрэгтэй. Ер нь эмэгтэйчүүдийн 57 кг-ын жин Монголын түүхэн угшилтай, тив, дэлхий, олимпын наадамт амжилт гаргадаг гол жингүүдийн нэг билээ. МУГТ Х.Эрдэнэ-Од, МУГТ Д.Сумъяа, МУГТ Л.Энхрийлэн нар энэ жинд амжилт гарган бөмбөрцөгт нэрээ данслуулж явсан. Тэдний залгамжлагч нь Т.Ариунзаяа яах аргагүй мөн.
.jpg)
Т.Ариунзаяад насанд хүрэгчдийн “Гран при”, “Гранд слам”, Азийн болон дэлхийн тэмцээнд барилдахад юу дутагддаг вэ. Мэдээж түүнд барилдааны туршлага дутахгүй. Харин өөрийн гэсэн даацтай олон хувилбарт мэх үгүйлэгдээд байх шиг харагддаг. Гүрж, Франц, Канад,Бразил, Хятад, Хойд Солонгос, Израйль, Нидерландын дэлхий шилдгүүд хүч бяраар аагладаг. Харин Япон, Өмнөд Солонгос, ОХУ-ын шилдгүүд техник, хурд, олон хувилбарт мэхээрээ онцгойроод байгаа. Т.Ариунзаяад дайчин, эрэмгий, зогсолтгүй довтолдог, уян хатан чанар түүнд бий.
.jpg)
Найдвартай ялалт авчирдаг мэх нь жаахан цөөн байгаа. Мэхний тэсрэлт, хурд техник гүйцэтгэл нь заримдаа болоод, зарим үед болохгүй байдаг. Ялангуяа үүрэх мэхнийхээ барьцыг сайжруулж, угсраа олон мэхний хувилбарт суралцах зайлшгүй шаардлага бий. Сууж үүрэх мэх хийхдээ гартаа өчиг мэх татуулж, ялагдал хүлээсэн тэмцээн нэлээдгүй байна. Багш, дасгалжуулагчид нь тэр бүх алдааг нь засаж, сайжруулах тал дээр анхааралтай ажиллаж байгаа байх. Алдаагаа засаад, техник гүйцэтгэл, ур чадвар, арга барилаа улам сайжруулах үед тэр жиндээ хэнд дийлдэшгүй нэгэн болж чадна.
.jpg)
Жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Азийн аваргын хошой мөнгөн медальт, “Токио-2024” их дуулгын хүрэл медальт, “Душанбе-2026 Гранд слам”-ын мөнгөн медальт, "Бөртэ чоно-2024" наадмын "Шилдэг залуу тамирчин" шагналын эзэн ОУХМ Т.Ариунзаяа 2007 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн сурагч, 16 настай байх үедээ өсвөр үеийн дэлхийн аварга болж байлаа. Харин хоёр жилийн дараа 18 насандаа залуучуудын дэлхийн аварга боллоо.
.jpg)
ОУХМ Тэрбишийн Ариунзаяа жүдо бөхийн “Гүрү Дожо” клубийн дасгалжуулагч ОУХМ Т.Энхцэцэг, Баасандорж нарын шавь. Т.Ариунзаяа жүдо бөхөөр гуравдугаар ангиасаа эхлэн хичээллэсэн. Одоо 11 дэх жилдээ хичээллэж байгаа. Багадаа их хөдөлгөөнтэй, байнга л гүйж харайж явдаг охин байсан гэсэн. Тийм болохоор аав, ээж хоёр нь жүдо бөхийг сонгон хичээллүүлэхээр шийдсэн юм билээ. Тэгээд л Төрбатын Энхцэцэг багшийн “Алтайн хүчтэн” дэвжээнд анх оруулж өгсөн байдаг. Тэгэж л анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн түүхтэй.
.jpg)
2016 онд анх удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний охидын 32 кг-ын жинд дөрвөн барилдаан хийж, хүрэл медаль хүртэж байв. Т.Ариунзаяа жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 11 удаа финалдаж, нийт гурван мөнгө, найман алтан медаль хүртэж байсан. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, “IJF”-ийн цуврал тэмцээний найман алт, хоёр мөнгөн медальтай. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 14,15,16 настайдаа тус тус оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан. 2023 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Испани, Итали Улсад болсон “IJF” Европын цуврал тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байлаа. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс эхлээд 57 кг-ын жинд барилдах байгаа билээ.

Т.Ариунзаяа 2024 онд Перу Улсын нийслэл Лима хотод болсон жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий охидын 57 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Өсвөрийн ДАШТ-ий 57 кг-ын жинд 28 тамирчин өрсөлдсөн. Т.Ариунзаяа нийт таван барилдаан хийж байлаа. Хамгийн хариуцлагатай гол өрсөлдөөнийг Япон Улсын тамирчин Сузукитай өрнүүлсэн. Японыг тамирчинг ялсан нь дараа дараагийн тойргийн барилдаанд илүү итгэлтэй барилдах сэтгэл зүйн хүч болж өгсөн. Японы Сузукиг 7 минут 18 секундэд хоёр базаригаар цэвэр ялсан. Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Францын Агати-Алоуачегаас сууж үүрэх мэхээр базари үнэлгээ авч, дэлхийн аварга болж байсан билээ.

Харин 2026 оны залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 44 тамирчин өрсөлдсөн. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Туркменистаны Medine ORAZNYYAZOVA ялсан. Гуравдугаар тойрогт Узбекистаны Raykhona MAMATOVA-г буулган авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Венесуэлийн Audreys PACHECO-г ялсан юм. Хагас шигшээд Азербайжаны Khadizha GADASHOVA-г хожиж, дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн юм. Финалын барилдаанд Киргизстаны Zhanar ZHOLDOSHEVA-г цэвэр ялж, залуучуудын дэлхийн аварга болсон.
| ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ |
|
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-20 14:48:36
С.БЯМБАЦОГТ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэнэ
2026-11-20 13:51:25
Монголын хөрөнгө оруулалтын “Сингапур-2026” форум амжилттай боллоо
2026-11-20 13:02:53
Монгол, ОХУ-ын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
2026-11-20 12:37:33
ТЭР...
2026-11-20 11:37:24
У.Сүрэнжав дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа
2026-11-20 11:28:59
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 11:26:36
Ахмад бадминтончид Азийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-20 11:10:00
ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-11-20 09:46:19
Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
2026-11-20 09:20:32
АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ...
2026-11-20 09:00:00
Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
2026-11-20 08:00:00
Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
2026-11-20 07:30:00
Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
2026-11-20 07:20:00
Итали Улсад “Монголчуудын ертөнц Ил хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэн гарна
2026-11-20 07:10:00
2026-11-20 07:06:00
О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
2026-11-20 07:00:00
Н.НОМТОЙБАЯР: Ерөнхийлөгчөө парламентаас хязгаарлагдмал эрхээр сонгодог тогтолцоо руу орохоос өөр аргагүй
2026-11-19 16:12:19
У.ХҮРЭЛСҮХ: Эх орондоо хэрэгтэй бол би хаана ч очно
2026-11-19 15:25:06
О.ЦОГТГЭРЭЛ: Нэг хэсэг хүн шалгуулсан нэр зүүж, жүжгээ үргэлжлүүлэх вий
2026-11-19 12:29:00
Өмгөөлөгч Ч.Өнөржаргал: ЦЕГ-ын мэдээлэл Б.Даваахүүгийн нэр хүндэд халдсан
2026-11-19 10:59:09
Ад үзэгдэх зоригтой бай
2026-11-19 09:00:00
САЙД БОЛГОН САЙН МЭДЭЭ ДУУЛГАЖ БАЙНА
2026-11-19 07:33:11
МАН-ЫН ХАГАРАЛД АН-ЫН Х.БАТТУЛГА БУРУУТАЙ
2026-11-19 07:00:00
ШАТАХУУНЫ АГУУЛАХ БАРИНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРААС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН Ж.СЭРГЭЛЭН ЭНГИЙН АИ-92-ЫГ ЕВРО-92 ГЭЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БАЙЖЭЭ
2026-11-19 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ БУУЛАА ГЭЭД БАЯРЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ
2026-11-19 07:00:00
"АЛСЫН УДИРДЛАГА", "ХЭВТРИЙН ХҮН", "ЗОГСООЛ"-ЫГ НАЙРУУЛСАН С.БЯМБА
2026-11-19 07:00:00
ЗАЛУУ ҮЕЭ ЗҮХСЭН ХӨГШИД, ЭЦЭГ, ЭХЭЭ ХАРААСАН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ, МОНГОЛ
2026-11-19 07:00:00
ХИЙ НЬ АРИЛАХ ҮЕД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БӨХ
2026-11-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |