• Өнөөдөр 2026-11-24

Дэлхийн өвийг хамгаалах нэгдсэн зөвлөмж гарлаа

      Монгол Улсын Дэлхийн өвд бүртгэгдсэн долоон газрын хамгаалалтыг орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, аялал жуулчлалтай уялдуулах, хамгаалалтын захиргаадын хүний нөөц, санхүүжилтийг сайжруулах чиглэлэээр нэгдсэн зөвлөмж гаргалаа. 

       Уг зөвлөмжийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос арваннэгдүгээр сарын 24-нд Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдсан олон талт хэлэлцүүлгээс гаргав.  Өвийн газар болон түүний орчны бүсэд авто зам, аялал жуулчлалын байгууламж гэх мэт төсөл төлөвлөхдөө хамгаалалтын шаардлагыг эхнээс нь тусгавал дурсгалт газар байгалийн тогтоцод учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулах боломжтой. Үүний тулд аймаг, орон нутгийн байгууллагууд хөгжлийн төслийн мэдээллээ хамгаалалтын захиргаадтай солилцож төлөвлөлтөө өвийн газрын менежментийн төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатайг хэлэлцэв.

       Гурван яам, хамгаалалтын захиргаад, орон нутгийн соёл, урлагийн байгууллагын төлөөлөл болон мэргэжилтнүүд өвийн газрын төлөв байдлыг тогтмол хянах, судалгаа, мэдээллийн санг сайжруулахад ямар дэмжлэг хэрэгтэй талаар санал солилцлоо. Мөн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд байгууллага бүрийн оролцоо, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг хэлэлцсэн байна. Монгол Улс 1990 онд Дэлхийн өвийн конвенцод нэгдсэнээс хойш нийт долоон өв бүртгүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2026 онд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборуудыг жагсаалтад бүртгүүлсэн юм. 

М.Сүндэр


Дэлхийн өвийг хамгаалах нэгдсэн зөвлөмж гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188