• Өнөөдөр 2026-11-25

Спортыг дэмжих сан сэргэж, хөрөнгийг нь ил тод зарцуулах журам батлагдлаа

2026-11-25,   155

Засгийн газрын өнөөдөр (2026.11.25) болсон ээлжит хуралдаанаар “Спортыг дэмжих сангийн журам”-ыг хэлэлцэн баталлаа. Тус журмаар Спортыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, зарцуулалтад хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Мөн сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн сэргээж, улсын төсвийн санхүүжилт, хувийн хэвшлийн дэмжлэг, хандивын хөрөнгийг спортын салбарт үр ашигтай, ил тод зарцуулах эрх зүйн нэгдсэн зохицуулалтыг бий болгожээ. Ингэснээр сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, спортыг дэмжих хувийн хэвшил, хандивлагчдын оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 2025 оноос мөрдөгдөж буй Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэдийн үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт Спортыг дэмжих сангаас төлбөрийн дэмжлэг үзүүлэх, улсын төсөв болон сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл, ангиллыг сонгох зэрэг заалт туссан байдаг. Шинээр баталсан журам нь эдгээр заалтыг хэрэгжүүлэх суурь болно.

Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хянах өмнөх журмыг Засгийн газрын 2020 оны 169 дүгээр тогтоолоор баталж байсан.


Спортыг дэмжих сан сэргэж, хөрөнгийг нь ил тод зарцуулах журам батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188