• Өнөөдөр 2026-11-25

Сэтгүүлч А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр боллоо

Монголын нэрт сэтгүүлч, түүхийн ухааны доктор (Ph.D), адуу судлаач, цэргийн бэлтгэл хурандаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Адьяагийн Баярмагнай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр боллоо. Ингэснээр тэрээр сэтгүүл зүйн салбараас улсын дээд цол хүртсэн Хорлоогийн Цэвлээ, Лодонгийн Түдэв нарын эгнээнд багтахаар болов. 

А.Баярмагнай Батлан хамгаалах салбарын төв хэвлэл “Улаан од” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгчээр он удаан жил ажиллаж, цэргийн хурандаа цол хүртсэн. 1970-аад оны сүүлчээр Монгол хүн сансарт нисэх бэлтгэл ажлыг сурвалжлах сэтгүүлчдийн багийг удирдан зохион байгуулж байв.

Тэрээр спортын сэтгүүлчээр ажиллаж, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулалцсан. Мөн Монголын морин спорт, уяачдын холбооны зөвлөхөөр ажиллаж, хурдан морины удам угшил, уралдааны түүхийг судалж, Монголын хурдан морины уралдааны хөгжил, судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

“Сэтгүүлч гэдэг бол миний 16-20 насанд дөрвөн жилийн дотор эзэмшсэн мэргэжил. Морийг чинь харин таван настайгаасаа мэдэх зүйл байхгүй юу” хэмээн тэрээр нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.


Сэтгүүлч А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188