• Өнөөдөр 2026-11-25

Г.ТЭМҮҮЛЭН: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

2026-11-25,   157

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрүүдийг танилцуулж байна.

            Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Г.Тэмүүлэн “Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах” тухай хуулийн төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. 2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр УИХ-д өргөн барьхаар тогтлоо. Авлигатай тэмцэх суурь зарчмыг анхаарч, суурь тогтолцоогоор нь харах хэрэгтэй гэж үзэн тухайн төслийг өргөн барьж байна. Монгол улсад зайлшгүй хэрэгтэй авлигаас тэмцэх шинэчлэлийн таван хуулийн ердөө нэг нь энэ. Цаашлаад “Төрийн нууцын тухай хууль”, “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтийн тухай хууль”, “Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох” зэрэг багтах юм. Хамгийн том авлигын хяналт бол олон нийт” гэв.

М.Сүндэр


Г.ТЭМҮҮЛЭН: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188