• Өнөөдөр 2026-11-25

Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Улаанбаатар хотод маргааш буюу 11 дүгээр сарын 26-ны пүрэв гарагт автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Иймд жолоочид улсын дугаарын сүүлийн орноос үл хамааран замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Учир нь энэ өдөр Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр тохиож, бүх нийтээр амрах юм. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр байхаар заасан байдаг. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.

Харин 11 дүгээр сарын 27-ны баасан гарагаас автомашины дугаарын хязгаарлалт ердийн хуваарийн дагуу үргэлжилнэ.


Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188