• Өнөөдөр 2026-11-25

Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ЭХНИЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ 3.3 ИХ НАЯД БАЙНА

2026-11-25,   186

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрүүдийг танилцуулж байна.

          Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Дорнод аймгийн Халх гол суманд Нөмрөгийн дархан цаазат газар аравдугаар сарын 08-16-ны хооронд гарсан гал түймэртэй холбоотой учирсан хохирлын асуудлыг танилцуулж байна. Энэхүү гал түймэр 484 мянган га газар хамарсан бөгөөд үүнээс 431 мянган га газар нь Нөмрөгийн дархан цаазат газар юм. Тайлбайн дийлэнх нь бага болон дунд зэрэглэлээр шатсан. Харин нийт шатсан талбайн 81 мянган га нь их болон маш их зэрэглэлээр шатсан байгаа. Мөн нийт 14.7 мянган га ой түймэрт өртөж хөрс, ус, амьтдын амьдрах орчинд доройтол үүсгээд байна. Энэ бол эцсийн шийдвэр биш. Ажлын хэсгийн эхний байдлын тайлан. Энэхүү хохирлын үнэлгээ Дархан цаазат газрын хуулийн дагуу гурав дахин нэмэгдэж 3.3 их наяд төгрөгт тооцогдож буй юм. Тус асуудлын акт эрх бүхий байгууллагад хүргэгдсэн бөгөөд одоогоор хууль хяналтын шатанд явж байгаа” гэв.

М.Сүндэр


Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ЭХНИЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ 3.3 ИХ НАЯД БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188