• Өнөөдөр 2026-11-25

“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА

Монголын анхны "Балдорж" шагналт редакц, МСНЭ-ийн 2021 оны "Монголын шилдэг мэдээллийн сайт", 2025 оны “Монголын шилдэг сэтгүүл” шагналт “Оюунлаг Эргэлт Медиа Групп”-ээс эрхлэн гаргадаг “Эргэлт” сэтгүүлийн тав дахь дугаар уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо.

“Эргэлт” сэтгүүлийн шинэ дугаарт, Монголын өнөө цагийн хамгийн эрх мэдэлтэй, хамгийн баян 10 хүний баримтыг анх удаа дэлгэж байна. Тухайлбал, “МАК”-ийн Б.Нямтайшир, “АПУ”-гийн П.Батсайхан, “MCS”-ийн Ж.Оджаргал, “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Бодь”-ийн Д.Баясгалан, “Номин”-гийн Ш.Баярсайхан, “Макс”-ийн Д.Ганбаатар, “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан, “Тэсо”-гийн О.Цогтгэрэл, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн байгалийн бүх төрлийн баялаг, газар, гадаад болон Монгол дахь үл хөдлөх хөрөнгө, 21 аймгийг аалзны тор мэт хэрсэн бүх төрлийн бизнес нь секунд, долиор хэрхэн үржиж байгааг манай “Эрэн сурвалжлах нэгдэл” ил болголоо.

           Түүнчлэн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, сод эрдэмтэн Б.Ширэндэв, түмэн олонд “Залуу жанжин” хэмээн алдаршсан БНМАУ-ын Баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, төр-нийгмийн нэрт зүтгэлтэн, эх оронч, яруу найрагч О.Дашбалбар тэргүүтэй сод хүмүүс, зуун дамжиж монголчуудын сэтгэл, зүрхийг хөглөсөөр буй аясыг зохиосон нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Г.Бирваа, сод дуучин М.Янжиндулам, нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир зэрэг Монголын урлаг, соёлыг түүчээлэн алхсан урлагийн алдартнуудын ажил, бүтээл, алдар, гавьяа, эгэл амьдралыг харуулсан хөргүүд багтсан. Мөн “дэлхийн хамгийн хурдан өвөө” Ц.Раднаа гуай, бүхнийг мэдрэмжээрээ “бүтээдэг” бяцхан охин, “траншейн” гэгдэх хүүхдүүдийн нэг, гэрийнхнээ хоолтой залгуулах гэж жонш ухаж байгаад амиа алдсан аав, Монголын хамгийн дуулиант хэргүүдийг дусал цус, ширхэг үсээр илрүүлэлцэж явсан шинжээчийн тэмдэглэл тэргүүт бүтээл багтсан билээ.

“Эргэлт” сэтгүүлийг захиалан хүргүүлж авах хуудас тун удахгүй нээгдэнэ. 

“Эргэлт”-ийг сонгон уншдаг, бидэнтэй хамт байсан уншигч танд баярлалаа.


“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188