• Өнөөдөр 2026-11-24

“NVIDIA”-ийн гүйцэтгэх захирлаар Женсен Хуангийг эгүүлэн томилжээ

Дэлхийн томоохон чип үйлдвэрлэгчдийн нэг, АНУ-ын “NVIDIA” компанийн ТУЗ дахин хуралдаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан Женсен Хуангийг тус компанийн гүйцэтгэх захирлаар эгүүлэн томилох шийдвэр гаргажээ. Тухайлбал, Женсен Хуангийг эгүүлэн томилоход АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп оролцсон гэж өөрөө мэдэгдсэн бөгөөд “NVIDIA”-ийн зүгээс “Засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас зохих мэдээлэл авчин бөгөөд мэдээллийн үндсэн дээр Ж.Хуангийг албан тушаалд нь эгүүлэн томилох нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй” гэж үзсэн байна.

Ташрамд дурдахад, “NVIDIA”-ийн гүйцэтгэх захирлаар олон жил ажилласан Женсен Хуангийг хамтран амьдрагч нь тагнуулын хэргээр баривчлагдсаны дараа албан тушаалаас нь буулгасан. Ж.Хуанг чөлөөлөгдсөн тухай мэдээ дэлхий нийтийн анхаарлын төвд орж, “NVIDIA” компанийн хувьцаа 14 хувиар унаж, үүнтэй холбоотойгоор бусад чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа ч 5-15 хувиар унаад байсан юм. Тэгвэл “NVIDIA”-ийн гүйцэтгэх захирлаараа Женсен Хуангийг эгүүлэн томилох шийдвэр гарсны дараа тус компанийн хувьцаа “Nasdaq” бирж дээр 30 хувиар өсжээ.


“NVIDIA”-ийн гүйцэтгэх захирлаар Женсен Хуангийг эгүүлэн томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188