Хүч тэнцүүгийн тулаан гэдэг шиг юм АН-ынхан дунд болж байна. Эрх мэдэл, албан тушаалын төлөө АН-ын фракцууд хэн хэндээ зайгаа тавьж өгөхгүй, ана мана үзэлцэж эхэллээ. Өчигдөр гэхэд улс төрийн зөвлөлөө татан буулгаад, С.Баярцогтыг генесекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрээ цуцалчихсан. Бас давхар албан тушаал хашдаг Бүлгийн дарга О.Цогтгэрэл нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэсэн ч гишүүдийн олонх нь дараагийн даргаа шууд сонгохоос зайлсхийж, түр хойшлуулах шаардлагатай гэж үзснээр хурал тарсан. Ингээд АН Бүлгийн дарга ч үгүй, генсек ч үгүй болчихоод байгаа. О.Цогтгэрэлийн гаргасан хүсэлт бол бүлгийн дотоод хэлэлцүүлгийг сайлшгүй идэвхжүүлэх, нам доторх асуудлаа шийдвэрлэх цаг болсныг АН-ынханд бүрэн ойлгуулсан. Үеийн үед дарга, тамга хоёроос болж хагарч, бутардаг, талцаж, хуваагддаг АН-ынхан дарга нараа сонгож чадах уу, үгүй юү гэдэг дээр тулчихаад байна. Бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж байгаа. Өчигдрийн байдлаар АН-ын гишүүдийн дийлэнх нь буюу О.Алтангэрэл, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Бейсэн, Ж.Баясгалан, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр, С.Одонтуяа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл, Г.Хосбаяр, Д.Батбаяр С.Эрдэнэболд С.Цэнгүүн тэргүүтэй гишүүд Х.Тэмүүжин гишүүнийг мэдлэг, туршлагтай, аливаад ул суурьтай ханддаг гэдэг байдлаар илүүтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэтэл бүлгийн даргын өрсөлдөөн өрнөж байх хооронд намынх нь дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, генесекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Баярцогтыг хүчингүй болгочихсон нь АН-д нэлээн том хагарал үүссэнийг илтгэж байна. АН-ынхны энэ мэт албан тушаалын төлөөх тэмцэл, хагарал бүр МАН-д ашигтай байсаар ирсэн. Тэдний хуваагдал, хуваагдах шалтгаан болгон нь МАН-ын өгөөш болчихдог. Өөрөөр хэлбэл, АН-ынхан талцаж байвал МАН-ынхан ялна гэсэн үг.

АН-ын хувь заяа ер нь МАН-ынхны тохиролцоон дээр тогтдог. Үеийн үед дарга, тамга хоёроос болж хагардаг АН-ынхан дотоод асуудлаа шийдвэрлэж, хүчээ нэгтгэж эхлэхгүй бол ирэх жилийн сонгуулиудад ялалт байгуулна гэж горьдоод ч хэрэггүй. Тэдний хэрхэн эв зүйтэйхэн нэгдэн нийлэх нь Бүлгийн дарга, генесекээ сонгохоос л ер нь тодорхой харагдана. Фракцууд нэгдэж, эвлэрч АН-ын төлөө гэдгээ харуулж чаддаггүй юмаа гэхэд ядаж “түр эвлэрэл” маягийн шийдэлтэйгээр сонгуульд бэлдэж эхлэхгүй бол хүчгүйднэ. Бүлгийн дарга, генесекээ зөв хүнээр сонгочихвол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүс ч тодорхой болно. С.Баярцогтыг АН-ын генесекийн үүргийг орлож эхлэх үед нь улс төрийнхөн түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр орж ирлээ гэж харж байсан. Магадгүй түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэвэл Х.Баттулгын МоАХ-ын фракцынхан намынхныгаа хувааж, сонгуулийн өмнө АН-ынхан дахин хүчгүйдэхэд хүрэх таамаг ч МАН-ынхан дунд бий. Тиймээс С.Баярцогт улс төрийн халуун үйл явдлуудын үеэр АН-ын генесекийн үүрэг гүйцэтгэгч болсон нь цаанаа учиртай. Ирэх жилийн сонгуулиудад АН-ынхан давхар ялалт байгуулахын тулд эвлэрэл хэрэгтэй. Тэр үед АН-ынхны хэн нь хүчтэй вэ, хэн нь АН-ын төлөө байсан бэ гэдэг нь тодорхой болно.
.jpg)
Сүүлийн үед АН-ынхан иргэдийн дунд нэр муутай болоод байгаа. УИХ-ын сонгуульд ч олигтой суудал авч чадахгүй байнга талцал, хуваагдал ярьж, бүр нэг нам хоёр даргатай мэт байдал үүсч байсан нь намын рейтинг унахад нөлөөлсөн гэдэг. Үүнд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын нөлөө бүхий бүлгүүд хамааралтай байсаар ирсэн. Мөн 2012-2016 онд Засаг барьж байхдаа эдийн засгийн хүндрэл, томоохон төслүүд гацсан маргаан үүсч, иргэд 2016 оны сонгуульд АН-ынхныг дэмжээгүй. Харин тэдний сөрөг хүчин болсон МАН илүү тогтвортой байснаар сүүлийн жилүүдэд засгийн эрхийг удаан барьсаар байгаа нь иргэдийн АН-д итгэх итгэл буурсаар байгааг харуулдаг.
1993 онд Ерөнхийлөгчийн анхны сонгууль болж П.Очирбат АН-ынхны дэмжлэгтэйгээр сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж байсан түүхтэй. Дараа нь 1997 онд М.Энхсайхан намын дарга байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Н.Багабандид ялагдаж байв. Мөн 2005 онд дахин нэр дэвшиж, Н.Энхбаярт ялагдаж байлаа. Харин 2009, 2013 онд Ц.Элбэгдорж хоёр дараалан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байсан бол 2017 онд Х.Баттулга ялж, 2021 онд З.Эрдэнэ У.Хүрэлсүхэд ялагдсан түүхтэй. Харин ирэх сонгуулиадад АН-ынхан яах бол.
| АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |