Анх “Монголын шилдэг нийтлэл-99” цуврал бүтээлд боть ном хэвлүүлэх болсныг дуулгаж, сэтгүүлч тус бүр өөрсдийн бичсэн материалаасаа 10 гаруй материал шилж өгнө. Түүнээс нь дахин шалгаруулж, номонд багтаана” гэдгийг эрхлэгч, ерөнхий редактор хоёроосоо дуулаад цөм л “За байз, аль материалаа өгөх вэ. Өмнө нь "Эргэлтийн номын сан" шилдэг цувралын арван номд, сэтгүүлд, бүр байг гэхэд сонинд хүртэл материалууд маань орсон доо” гээд л эрэл сурал болж, нэгнээсээ “Миний хамгийн сайн таван материалыг нэрлэ дээ” хэмээн асууж байлаа. Тэгэхэд нэг нь Чанцал эгчид хандан "Та "Давс үүрсэн 40 жил" сурвалжилга, "Хөвч тайгад төөрсөн Д.Дорсмаа бүсгүйн амьдрах, амьд гарахын төлөөх 129 хоногийн тэмцэл” цувралаа өгөөч" гэхэд хариуд нь "Олон сарлагтай Хөдөлмөрийн баатарын яриа чинь харин болно доо", "Гүнжидээ чи "Хараагүй ээжийгээ хөтөлсөн өргөмөл орос хүүгийн гэрэлт түүх", "Намдагийн охин Эрдэнээгийнхээ яриаг өгөөч" гэхчилэн нэгнийхээ сонголтод тусалж, тэр өдөржингөө л редакцаар дүүрэн хөөр баяр болж билээ.

Үнэхээр ч хөөрөлдөн баярлахаас аргагүй цаг мөч тэр билээ. Эргэлт.мн сайтын редакцад дандаа 20 гаруй насны залуус ажилладаг. Насны энэ үедээ бичсэн материал, хийсэн сурвалжилгаа "Монголын шилдэг нийтлэл" хэмээх 99 цуврал ботид нийтлүүлнэ гэдэг том хувь завшаан. Бүр редакцаараа шүү дээ. Ингэж эхэлсэн бидний номын ажил амжилттай өрнөж, сэтгүүлч бүр л “авдраа” уудалж, архиваа ухаж, асууж зөвлөлдсөөр ийн “Монголын шилдэг нийтлэл” номын 88 дугаар боть хэвлэгдлээ. Бүр хоёр цуврал дэвтэр гээч. Хамт ажиллаж, тогоон дотор нь буй хүний хувьд энэ номд орсон материалуудаас өмнө нь шимтэн уншсан, заримыг нь анх хийхээр даалгавар авч, хэдий хэр хугацаанд хэрхэн хийж, юу нь амжилттай болсныг мэддэг, дандаа "зүс таних" нийтлэл, сурвалжилга, ярилцлагууд энд бий. Бидэнд нэгнийхээ уншигчдад танил болсон материалын тухай ярилцаж, ямар нэг нийтлэл, сурвалжилгаа харьцуулан жиших явдал байнга шахуу болно. Тухайлбал, Эрхлэгчийн "Хустайн нуруунд 13 буга агнасан хэргийн мөрөөр” цуврал, “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ” цуврал, “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дууслаа” цуврал, “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын адуун сүрэг өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” цуврал, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, сурвалжилсан тэмдэглэл, “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар” цуврал, “Мөн ч аархуу Мөөеө аварга минь”, “Алдах эрхгүй миллиметр буюу мэс заслын өрөөний атаман” зэрэг алдартай сурвалжилгыг бид өдөр тутамдаа үлгэрлэн уншиж, суралцаж, "Эрхлэгчийн тэр сурвалжилга нь үнэхээр зэвүүн тийм ээ. Тэр материалынх нь загвараар цоо шинэ сурвалжилга хийх юм сан. Тийм санааг тэгж шигтгэж сурах юм сан. Энэ удаад би арай л чадсангүй. Харин чиний тэр өгүүлбэр, дүрслэл чинь яасан оносон, цэцтэй байв аа" гээд л ярих нь энүүхэнд.

Харин ерөнхий редактор Б.Энхмартын хийсэн ярилцлага, нийтлэлүүд бол өдөр бүрийн материалд том багш. "Өнө мөнхийн хөх уул", "Би Хойд Солонгос шиг өөрийнхөөрөө", "Дэндүү үнэнч чи минь", "Бид болон Монголын тал нутаг чамд хайртай" гээд л өмнөх үгээ хэрхэн бичих, асуултаа хэрхэн тавих, хүний сэтгэлийн гол цэгийг онож буусан нийтлэлийн уртай байгаа нь, түүнийг бий болгохын тулд бичсэн үг сонголт зэрэг суралцах зүйл ихтэй.
Араас нь харин Б. Цогтбаяр, Д.Чанцалдулам, Б.Бадралмаа гэх өөр, өөр өнгө аяс, эрэл хайгуултай сэтгүүлчдийн нийтлэл, сурвалжилга, улс төрийн тойм бол мөн л бидний толь бичиг болж, өдөр тутамдаа л суралцан харах гол материалууд болдог. Б.Цогтбаяр сэтгүүлч баримтыг хэрхэн олж, ямархнаар зөөллөн бичдэгийг "Хотын газраар хөлжигсөд”, “Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ”, “Сэтэртнүүдэд “сэглүүлсэн” Богд хан уул буюу хууль завхруулж мөнгө угаасан эздийн хаус, хотхонууд”, “Суруга Монгол”-ын хэрэгт генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, “буурал” А.Гансүх нарыг шалгаж байна, “Зууны хулгай буюу нүүрсчин Б.Ганхуягийн “Нүүрсний хулгайн бүрэн баримт”, “Т.Аюурсайханы “Нүүрсний уурхай”-н хэргийн бүрэн баримт”, “Оюу толгой”-гоос “төрсөн” тэрбумтнууд” нийтлэлүүдээс нь уншигч та тодорхой харах байх.
Д.Чанцалдулам сэтгүүлч эгэл жирийн амьдралыг элдэв чимэг, халилгүй ч хэрхэн амттай хүргэдгийг “Давс үүрсэн 40 жил”, Хулгайн анчид хилчдийг минь зэрэмдэглэж, нүдийг нь ухаж, шүдийг нь сугалаад хаячихсан байсан гэдэг”, “ХУВЬЦААНЫ ГОЛ ТОГЛОГЧ БУЮУ ХОГИЙН ЦЭГИЙН ТЭРБУМТАН А.ЧУЛУУН”, “Хөвч тайгад төөрсөн Д.Дорсмаа бүсгүйн амьдрах, амьд гарахын төлөөх 129 хоногийн тэмцэл” гээд л олон нийтлэл, сурвалжилгаас нь харж болно. Сонин содон, эгэл чимээгүйг тэр тандахаас гадна хөвч тайгад, хогийн цэгт, эгэл хөдөлмөрчдийн талбарт ч хүрнэ. Үүгээрээ түүний материалууд амттай, амьд, уртай. Цаашлаад Б.Бадралмаа сэтгүүлчийн онож буулгасан тойм нийтлэлүүд олж уулзаж, зорьж очсон зочид гээд нэхвэл “ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА” гээд л хөвөрч өгнө. Харин сэтгүүлч Б.Гүнжидийн ховор ярилцлага энэ номд гэрэлтэн буйгаас “Д.НАМДАГИЙН ОХИН ЭРДЭНЭЭ: Аав минь хүүхдүүддээ эр зориг, сэтгэлийн хат, ард түмэндээ чансаатай бүтээл үлдээж чадсанаараа агуу юм”, “Хараагүй ээжийгээ хөтөлсөн өргөмөл орос хүүгийн гэрэлт түүх”, “ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ” цуврал нийтлэл, “Дөрвөн настайдаа осгож, ДАХИН АМЬДАРСАН ХҮҮ” гээд л үүх түүх, сонин содон ярилцлага түүнийх. Үргэлжлээд Х.Доржпалам сэтгүүлчийн “Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин”, “Амьдралаас үнэтэй мэргэжлийн эзэн Ц.Хишигбуян эмч, “Т.СОДНОМНАМЖИЛЫН ЭЭЖ Я.ЭНЭБИШ: Номынх нь хуудсыг зөөлөн эргүүлэхэд хүү минь дэргэд байгаа юм шиг САНАГДДАГ” ярилцлага зэрэг мөн л сонирхолтой зочин, өөр өнцөг илэрхийлэл түүнийх.

Араас нь А.Азсайхан сэтгүүлчийн “ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...”, “ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ”, Б.Батзаяа: Намайг өвчний түүхээс минь илүү сэтгэцийн асуудлууд зовоож байна” ярилцлага гээд жинтэй дурдатгал, жинтэй зочид түүнийх. Нухацтай, чамбай бичлэг бүтээл бүрээс нь харагдах бөгөөд өөрийнх нь уншигчаа хөтлөх бодрол нь ярилцлага, бүтээлд нь амт нэмдэг. Харин дараа нь сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Уудмын цээлд Ш.Чимэдцэеэ дуулж байна”, “Гитар барих л гэж төрсөн өөжгий”, “Монголын парламентын туг” зэрэг хөрөг бичвэрийг мөн сонирхон уншаарай. Үндсэндээ Эргэлт.мн сайтын сэтгүүлчдийн материал төрөл төрлөөр тал талаас баяжин нийлж байгаа бөгөөд орчин цагийн залуустай уулзуулж, учруулж, тэдний хүсэл мөрөөдлийг уншигчдад сонсгодог нь сэтгүүлч О.Эрдэнэтунгалаг, Б.Хонгорзул нар. Үүнийг О.Эрдэнэтунгалагийн “Д.АНХБАЯР: НҮДЭНДЭЭ ШИВЭЭС ХИЙЛГЭХ НЬ ЭРСДЭЛТЭЙ Ч СЭТГЭЛ ДОГДЛУУЛСАН САЙХАН ҮЙЛ ЯВДЛЫН НЭГ БАЙСАН”, “КА:БИ ҮРГЭЛЖ ШАТААР ДЭЭШ ӨГСӨХ БОЛНО, ЦАХИЛГААН ШАТАНД СУУХГҮЙ”, “Б.Ихэрсувд: Дуу хөгжим намайг анагаадаг” зэрэг сонин содон ярилцлага, Б.Хонгорзулын “Монголын ноён оргил академичдын 70 жилийн нөхөрлөлийн гэгээн түүх”, “Roockie: Хайрын дуу, эсрэг дүр хоёр л хүний сэтгэлд үлддэг”, “О.Энхтуул: Би бол Опал” зэрэг ховор зочдын сэтгэлийг нээсэн ярилцлагаас уншиж, мэдэрч болно.

Ингээд харахаар бидний өөр өөрсдийн эрэл бэдрэлт, өнгө мэдрэмжээр хийсэн нийтлэл, сурвалжилга, ярилцлагууд “Монголын шилдэг нийтлэл” гэх цуврал ногоон номонд багтсан бөгөөд байдгаа өгөх гэж, байгаагаасаа бүр шилдгээ оруулах гэж шамдан байж бидний бүтээсэн хоёр боть ном уншигч таны гарт ийн хүрч байна. Яагаад ч юм надад Эргэлтийн сэтгүүлч бид хаа нэг газар уулзах болзоо товлочихоод, очих цаг, уулзах газраа хүртэл өөр өөрсдийн замаар өөрийн туурвисан бүтээлээ хийх “шуудай” үүрчихээд алхаж яваа юм шиг санагддаг. Тэгээд тэр цэгт уулзахаараа хэний уут хамгийн даацтай, жинтэй, нандин бүхнээр дүүрсэн болохыг уудлан ярилцаж, хөлөө жийгээд жаахан амсхийх юм шиг төсөөлөгддөг. Түүнээс нааш бол салхитай, шуургатай, нар, сар, бороо, цастай алинд ч амрахгүй, ажрахгүй зүтгэн тэмүүлэх байх. Уут бүрд нь багтах бүтээлүүдээс нь энэ цагийг хүртэл "хийсэн" хамгийн жинтэй, үнэ цэнтэй бүтээл нь “Монголын шилдэг нийтлэл” хэмээх энэ хоёр ботид багтсан гэдэгт эргэлзэхгүй байна.
| БИДНИЙ БҮТЭЭСЭН "МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ" |
|
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |